Канадын Онтарио муж компаниудыг ажлын ярилцлага авсан хүмүүсээ “аних”-ыг хориглоно
Канадын Онтарио муж компаниудыг ажилд авах ярилцлагад оруулсан хүмүүстээ заавал хариу өгч, “аних”-ыг хориглосон хуулийг баталсан юм. Тэрхүү хууль ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхэд компаниуд ажлын ярилцлагад оруулсан хүндээ 45 хоногийн дотор ямар шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдэх ёстой юм.
Энэ дүрэм 25 болон түүнээс дээш ажилтантай компаниудад үйлчилнэ. Канад компаниуд ажлын байр нь нээлттэй бус байгаа орон тоог зар болгон тавьдаг тохиолдлууд байдаг. Тус дүрэм уг явдалтай мөн тэмцэх зорилготой юм. Ирэх жилээс хэрэгжиж эхлэх хууль дор бизнесүүд хоосон орон тоогоо дүүргэхээр ажиллаж байгаа эсэх болон ажилд авах хүмүүсийг хиймэл оюун ухаан ашиглан сонгож байгаа эсэхээ мэдэгдэх шаардлагатай болно.
“Bloomberg” агентлаг мэдээлснээр хуулийг дагаж мөрдөөгүй компаниудад 100 мянган канад доллар хүртэлх торгууль ногдуулна. Гэхдээ зөрчил анх удаа гаргасан тохиолдолд анхааруулга өгөх эсвэл торгуулийн хэмжээг бага ногдуулах боломжтой юм.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүдүүлэг л юм байна. Шарыг шар гэж бодож болохгъй нь. Зарим улсад бол заавал хариу өгдөг. Бичгээр.