
Өнөө шөнө буюу 22-23-нд шилжих шөнө Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун болон хойд хэсгээр, 23-ны өдөр Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
Мөн 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Өнөөдрийн 14 цагийн байдлаар зургаан аймгийн 20 суманд цас орж байна. Тодруулбал,
- Завхан - Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс
- Увс - Малчин, Сагил, Тэс, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай
- Ховд - Булган, Үенч
- Хөвсгөл - Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын нутгаар цас орж байгаа бол
- Дорноговь - Хөвсгөл
- Өмнөговь - Булган сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурч байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.