НИЙГЭМНийгэм мэдээ

Томуугаар өвдсөн хүүхдэд дур мэдэн эм өгөхгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийх асаргаа сувилгааны талаарх зөвлөмжийг танилцууллаа.

  • Гэрийн нөхцөлд асаргаа сувилгаа хийхдээ
  • Шингэн зүйлийг ойр ойрхон уулгах, хөхүүлэх
  • Дулаан байлгах, зохистой хувцаслах
  • Эмийг зөв зохистой хэрэглэх, үр дүнтэй өгөхөд онцлон анхаарах хэрэгтэй байна.

Мөн эмчийн бичиж өгсөн эмчилгээг цагийн дагуу, бүрэн өгөх шаардлагатай аж. Түүнчлэн эцэг, эхчүүд өөрсдөө дуран мэдэн эм өгөхгүй байхыг анхааруулаа. Нярай хүүхдэд эм өгөхдөө ойр ойрхон баг багаар шингээж өгөх бөгөөд бөөлжүүлэхгүй байх шаардлагатай байна.

Томуугийн халдвараас сэргийлэх, зөвлөмж

  • Дулаан хувцаслах /малгай, ороолт, бээлий, өвлийн гутал зэргийг өмсөх/
  • Илчлэг сайтай, витаминлаг хүнс хэрэглэх
  • Шингэн зүйл сайн уух
  • Зөв амрах, тогтсон цагт унтах
  • Дасгал хөдөлгөөн хийх, чийрэгжүүлэх зэргийг зөвлөлөө.

Тэрчлэн томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн сайн арга нь урьдчилан сэргийлэх вакцин юм. Тиймээс вакцинд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button