Вакцины хамгаалах чадвар хугацаа өнгөрөх тусам буурдаг тул томуугийн оргил үеэс өмнө тариулах нь үр дүнтэй
Уур амьсгал сэрүүн бүсийн бүх улс орнуудад томуугийн идэвхжил өвлийн улиралд тодорхой үеүдэд идэвхтэй дэгддэг.
Томуугийн улирлын дэгдэлтийн циклийг ойлгохын тулд урьдчилан сэргийлэх зөв стратегийг сонгохын тулд үр дүнтэй тандалт маш чухал. ДЭМБ 1950-иад онд томуугийн тандалтын өргөн хүрээнд хийсэн бөгөөд энэ нь өнөөдөр ДЭМБ-ын Дэлхийн Томуугийн тандалт ба Хариу арга хэмжээний систем болон өргөжсөн байна. Ази дахь халуун бүсийн улс орнууд сүүлийн жилүүдэд тандалтын хүчин чадлаа нэмэгдүүлснээр томуугийн вирусын дэгдэлтийн циклийг илүү нарийн, заримдаа огт улирлын хамааралгүй байж болохыг тодорхойлж эхэлжээ.
Томуугийн оргил үеэс өмнөх саруудад вакцинжуулах нь хамгийн тохиромжтой
Судалгаанд Бангладеш, Камбож, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд болон Вьетнам улсын 2006–2011 оны тандалтын мэдээллийг шинжилсэн байна. Үр дүнд нь 10 оронд томуугийн вирус жилийн турш тогтмол циклтэйгээр дэгдэж байсан ч хоёр үндсэн хэв маяг ажиглагджээ.
- Экваторт ойр орнууд болох Индонез, Малайз, Сингапурт томуугийн илт оргил үе ажиглагдаагүй
- Харин өмнөд ба зүүн өмнөд Азийн бусад 7 орон халуун бүсэд ордог ч хойд зүгт байрлах учраас, томуугийн идэвхжил ихэвчлэн зургаагаас аравдугаар сар хүртэл оргилдоо хүрэх болжээ. Энэ нь сэрүүн бүсийн улс орнуудад ажиглагддаг оргил үеэс ялгаатай юм.
Энэтхэг зэрэг улс оронд тухайн улсын өмнөд хэсэгт зуны үед ид оргил үе бол хойд хэсэгт өвөл ид оргил үе байх жишээтэй. Хоёр өөр улирлын хэв маягт зэрэг ажиглагдсан байна. Яг ижил нөхцөл Бразил, Хятадад өмнө нь тэмдэглэгдсэн байна.
Одоогийн байдлаар ДЭМБ томуугийн вакцины найрлагыг бөмбөрцөгийн хойд болон өмнөд хагас гэсэн ялгаанд үндэслэн зөвлөдөг. Ингэхдээ бүс нутгийн онцлог эпидемиологийн мэдээлэлд тулгуурладаг байна.
- Бөмбөрцөгийн ходй хагаст вакцинжуулалт 9–12-р сард явагддаг
- Бөмбөрцөгийн өмнөд хагаст вакцинжуулалт 4–5-р сард явагддаг
Гэвч дэлхийн халуун бүсүүдэд томуугийн дэгдэлт өөр өөр тул вакцинжуулалтын зөв цаг болон зөв найрлага сонгох нь хүндрэлтэй байдаг аж. Вакцины хамгаалах чадвар хугацааны явцад буурдаг тул томуугийн оргил үеэс өмнөх саруудад вакцинжуулах нь хамгийн тохиромжтой.
Бөмбөрцөгийн хойд хэсгийн Азийн зарим орнуудад томуугийн идэвхжил 7–10-р сар буюу хүйтэн уур амьсгалтай орнуудтай харьцуулахад энэ хугацаанд дэгдэлтийн оргил үе таардаг. Иймээс 9–12-р сард хийгддэг вакцинжуулалт эдгээр халуун бүсийн орнуудад хэт орой хийж байгаа гэсэн үг. Вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа дараагийн жилийн 7–10-р сарын оргил үед буурсан байх магадлалтай юм.
Сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад томуугийн вакцинжуулалтын стратеги харьцангуй боловсронгуй байдаг. Харин халуун бүсийн Азийн орнуудад вакцинжуулалтыг ямар үед хийх талаар нотолгоонд суурилсан өгөгдөл мэдээлэл хангалтгүй хэвээр.
Томуу хүндэрвэл эмнэлэгт хэвтэх, зарим тохиолдолд амь насанд хүртэл эрсдэлтэй өвчин. Жил бүрийн томуугийн улирал өөр байдаг ч энгийн жилд л гэхэд олон сая хүн томуугаар өвчилж, олон мянган хүн хүндрэлээр нас бардаг. Зарим хүн хэдхэн өдөр халуураад өнгөрөх боловч заримд нь илүү хүнд хэлбэрээр илэрдэг.
Томуугаас үүдэх хүндрэлүүд,
- Уушгины хатгалгаа,
- Чих болон хамрын хөндийн халдвар
- Зүрхний өвчин, астма, чихрийн шижин зэрэг архаг өвчин сэдрэх
Жил бүр томуугийн вакцин хийлгэх нь томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга. Судалгаагаар вакцин нь:
- Томуугаар өвдөх магадлалыг бууруулдаг
- Эмнэлэгт хэвтэж, хүчтэй эмчилгээ хийлгэх нөхцлийг багасгадаг
- Томуугаас болж нас барах эрсдлийг буруулдаг нь тогтоогдсон
Вакцин хийлгэсэн хүн томуугаар өвчилсөн тохиолдолд ихэнхдээ хөнгөн хэлбэрээр тусаад өнгөрдөг.
Томуугийн вакцин хэрхэн үйлчилдэг вэ
Улирлын вакцин нь тухайн жил хамгийн их тархах магадлалтай 3 төрлийн вирусыг онилж хийгддэг бөгөөд 2024–2025 оноос эхлэн АНУ-д бүх вакцин гурвалсан найрлагатай болсон. Энэ нь одоогийн дэгдээд буй
- A(H1N1)
- A(H3N2)
- B (Victoria) вирус гэсэн найрлагатай юм.
Томуугийн вакцин нь хүний биед томуугийн вирусын идэвхгүй болгосон эсвэл тодорхой түвшинд сулруулсан хэлбэрийг тарьдаг. Ихэнхдээ хүмүүс үүний дараа өвчилнө гэж ойлгодог ч үнэндээ энэ нь өвчин үүсгэх чадваргүй боловч дархлааны системийг өдөөж өгдөг.
Вакцин хийлгэснээс хойш ойролцоогоор 2 долоо хоногийн дараа дархлааны систем томуугийн вирусыг таних, түүнийг устгах чадвартай эсрэг бие үүсгэдэг. Эдгээр эсрэг бие нь тухайн улиралд хамгийн түгээмэл тархах магадлалтай вирусын омгуудаас хүний биеийг хамгаалдаг. Томуугийн вирус байнга хувирдаг учраас вакцины найрлага жил бүр шинэчлэгддэг тул хамгаалах чадвар өндөр байлгахын тулд жил бүр вакцин хийлгэх шаардлагатай юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: WHO, CDC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.