Япон Тайванийн ойролцоох аралд пуужин байрлуулахаар төлөвлөж буйг БНХАУ шүүмжиллээ
Япон улс Тайванийн ойролцоох арал дээр пуужин байрлуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ төлөвлөгөө нь бүс нутагт хурцадмал байдал үүсгэж, цэргийн мөргөлдөөн өдөөх санаатай оролдлого гэж БНХАУ шүүмжилжээ. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн зүйлийн улмаас хоёр улсын харилцаа хямралд орж, хурцдаад байгаа. Санаэ БНХАУ Тайвань руу довтолсон тохиолдолд цэргийн хүчнээр хөндлөнгөөс оролцоход хүрч магадгүй гэж хэлсэн билээ.
Ням гарагт /2025.11.23/ Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро хэлэхдээ Ёонагүни арал дээрх цэргийн баазад дунд тусгалын пуужин байршуулах төлөвлөгөө тогтвортой урагшилж байгаа хэмээсэн юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Япон дахь улс төрийн барууны хүчнүүд Япон болон бүс нутгийг гамшиг руу хөтөлж байна. Бээжин үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн эрхээ хамгаалах хүчин чадалтай бөгөөд хамгаалах болно” гэжээ. Мао Нин хэлэхдээ “Пуужин байршуулах алхам нь маш аюултай. Ойролцоох улс орнууд болон олон улсын санааг ноцтой зовниулах зүйл” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Көөркөн борлог мориорой Көндийг туулах сайхандаа Көгшин буурал ээжийгээ Күндэлж асрах сайхандаа. Увсийнхны найранд очиход ингэж дуулж бил ээ.Хошин шог цаашаа. Элэг хөшөөд яасанаа сандаггүй ээ