Хонконгт орон сууцны хороолол шатаж, 1962 оноос хойш хамгийн их хүн амь үрэгдсэн гал боллоо
Хонконгийн Тай По хороололд орон сууцны долоон барилга шатсаны улмаас 44 хүн амь үрэгдэж, 249 хүн сураггүй болоод байна. Гал лхагва гарагийн /2025.11.26/ орон нутгийн цагаар 14:51 минутад анх гарч, удалгүй томорчээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өчигдөр орой мэдэгдэл хийхдээ эмгэнэл илэрхийлж, хүн бэртэж амь эрсдэхээс сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
Тай По хорооллын гал 1962 оноос хойш хамгийн их хүний амийг авч одсон гал болов. Гал сөнөөгчид шөнөжин ажилласан боловч 32 давхар орон сууцны барилгуудын дээд давхарт хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Хонконгийн цагдаагийн газрын ахлах байцаагч Эйлин Чун мэдэгдэл хийхдээ барилгад засвар үйлчилгээ хийж байсан компанийг шалгаж эхэлсэн гэжээ. Тэрбээр “Компанийн удирдлагууд маш хайхрамжгүй үйл ажиллагаа явуулсан нь осолд хүргэж, гал хяналтгүй тархан олон хүний амь насаараа хохирсон гэж үзэх үндэслэл байна” хэмээсэн юм. Цагдаа нар хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 давхраас өндөр байшин Монголд бүү бариулаачээ.
Өндөр байшин бол босоо авс юм.
Монголд асар их өндөр байшин бариад байгаа хожмын өдөр хичнээн олон Монгол хүн энэ гал шиг үрэгдэхийг хэн ч үл мэднэ.
Чойжилсүрэнгийн бетон ширэнгүүдэд тохиолдож болох аюул харагдаж байналээдээ
Орон сууц өндөр бариулахаа болимоор юм