“УБТЗ” ХНН 21 төрлийн ачааг 24 цагийн турш зогсолтгүй тээвэрлэж байна
Манай улсын ачаа тээвэрт голлох үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийт 21 төрлийн ачаа тээвэрлэдгээс 2025 оны эхний 10 сарын байдлаар эрчим хүчний нүүрс, жонш, төмрийн хүдэр, барилгын материал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн болон улс орны бүтээн байгуулалтад шаардлагатай ачаа бусад төрлийн ачаанаасаа илүү их тээвэрлэгджээ.
Өмнөх оны мөн үеэс нефтийн бүтээгдэхүүн 19,7 хувь, барилгын материал 20,8 хувь, цемент 66,6 хувь, үр тариа 18,4 хувь, жонш 15,7 хувь, төмрийн хүдэр 15,6 хувь, цайр 34,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин хүнсний ачааны тээвэрлэлт өмнөх оноосоо буурсан үзүүлэлттэй байна. “УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орон, ард иргэдийн хэрэгцээт ачаа барааг 24 цагийн турш зогсолтгүй шуурхай тээвэрлэх үүргээ найдвартай гүйцэтгэж байна.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.