Ирэх сарын 2-нд Диддигийн тухай баримтат кино "Нетфликс"-ээр цацагдана

Өнгөрсөн онд "50 Cent", "Шон Кумбс" буюу "Дидди"-гийн амьдрал түүний хохирогчдын талаарх баримтат кино хийнэ гэдгээ зарлаж байсан. Тэгвэл “50 Cent Sean Combs: The Reckoning” баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Дөрвөн ангитай тус кино 12 дугаар сарын 2-нд Netflix дээр гарна.
Рэппер, жүжигчин 50 Cent олон нийтийн сүлжээгээр Диддигийн тухай хийх гэж буй Netflix-ийн кино төслийнхөө талаар мэдээлж байсан.
Тус мэдэгдэлдээ "Би та нарт энэ бүх хачин зүйлсийн талаар хэлдэг байсан, би нэг ч үдэшлэгт нь очиж байгаагүй. Гэхдээ та нар надад итгээгүй. Харин одоо надад итгэж байгаа гэдэгт мөрийцье” гэж байв.
Диддигийн талаарх кино төслийг Александриа Степлтон удирдаж байсан бөгөөд 50 Cent-тэй хамтрах үедээ дараах мэдэгдлийг гаргаж байв.
“Бид хохирогчдын дуу хоолойг хүргэж, хэргийн цаадах жинхэнэ, нарийн ширийн зүйлсийг харуулах амлалтдаа тууштай хэвээр байна. Энэхүү хэрэг сэтгэл түгшээж байгаа ч Шон Комбсын хэрэг хип хоп ертөнцөөс ангид гэдгийг ойлгохыг та бүгдэд уриалж байна. Хувь хүний бусармаг үйл ажиллагаа нь соёл урлагийн ертөнцөд өргөн хүрээнд сүүдэрлүүлэхгүй байхыг зорьж байна” гэж байсан.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.