НИЙГЭМНийгэм мэдээ
Жолоодох эрхээ хасуулсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман хэрэг бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албанаас согтуугаар авто машин жолоодсон найман хэрэг бүтгэгджээ. Тодруулбал, нэг хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман хэрэг гарсан байна.
Дээрх зөрчлийг гаргасан жолоочид дараах хариуцлагыг хүлээлгэх хуульд юм. Тодруулбал,
- Эрүүгийн хуулийн 27.10.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай аж.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
270000 аас авуулаад ямар ч олон шатлалтай юм бэ шууд л давтан бол эрүү үүсгээд ял эдлүүлээч