Өнөөдөр ЗГ-т ТӨК-иудад хийсэн шалгалтыг танилцуулж, дараах захирлуудыг чөлөөлөхөөр яригдаж байна
Төрийн өмчит компаниудын дийлэнх нь өнөөдөр алдагдалтай ажиллах болсон гэж яриад удлаа.
Өнөөдрийн /2025.11.28/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын үр дүнг ЗГХЭГ-аас буюу С.Бямбацогт танилцуулж байна. Энэхүү шалгалтын хүрээнд хэд хэдэн төрийн өмчит компаниудын захирлыг чөлөөлөх хүсэлтээ өгсөн гэх. Мөн хуулийн байгууллага руу шилжүүлэн шалгуулах мэдээлэл ч дуулдав.
Тодруулбал,
"ДЦС-IV" ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуяг, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж буй аж. Үүн дээр нэмээд АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаяр нарыг чөлөөлөх бололтой.
Заримыг нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын томилгооны хүмүүс гэдгээр нь чөлөөлөх агуулга эрт яригдаж эхэлсэн. Тухайлбал, Б.Гүрсоронзонг Д.Амарбаясгалангийн найз гэгддэг. Генсек байхад нь түүний шууд нөлөөллөөр томилогдсон хэмээн бичигдэж байлаа.
Харин заримыг нь шалгалтын үр дүнгээр "явуулах" асуудал хөндөгдөж буй. Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга байхад ИНЕГ-ын даргаар Э.Төрбаярыг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шахсан гэдэг. Гэвч төрийн албан бичгүүдэд өөрийгөө дарга хэмээн бичиж хууль дураараа авирлаж суусан нэгэн. Түүнчлэн, К.Эрдэнэбаяр, Б.Мөнхбат нар сүүлийн үед тендер, санхүүгийн асуудалд нэр холбогдох болсон юм.
Ийнхүү төрийн өмчит компаниудыг захирлуудыг хоморголон чөлөөлөх ажиллагаа явагдах бололтой. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Төрийн өмчит компани, үйлдвэрийг алдагдалтай ажиллуулж байгаа захирлыг толгой дараалан чөлөөлнө” гэж мэдэгдэж байсан билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
INEG-aas AB-giiin shahaaa GoviAltain Munknasan Xatanbaatar nariig halah heregtei , hulgaich nariiig zailuul
ЭХЯ-ны СХО-н газар гэж бас нэг авилгалын үүр уурхай болсон газар бий тэрийг бас цэвэрлэ