НИЙГЭМНийгэм мэдээ
Өдрийн 14:00 цагийн байдлаар цас орж, цасан шуурга шуурч буй аймаг сумд

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу 11-р сарын 28-ны өдрийн 14:00 цагийн байдлаарх цаг агаарын үзэгдлийн мэдээг танилцууллаа.
Өдрийн 14:00 цагийн байдлаар цас орж буй аймаг, сумд:
- Булган - Бугат
- Дархан-Уул - Дархан, Орхон, Шарын гол
- Нийслэл - Налайх
- Орхон - Баян-Өндөр
- Сэлэнгэ - Бугант, Ерөө, Зүүнбүрэн, Мандал, Сүхбаатар, Хушаат, Хүдэр
- Увс - Түргэн, Сагил
- Хэнтий - Батширээт, Баян-Адрага, Биндэр сумдын нутгаар цас орж байна.
Өдрийн 14:00 цагийн байдлаар цасан болон шороон шуурга шуурч байгаа аймаг сумд:
- Архангай - Батцэнгэл, Төвшрүүлэх
- Баянхонгор - Баянхонгор
- Булган - Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Хишиг-Өндөр
- Дорноговь - Мандах
- Дундговь - Адаацаг, Луус, Хулд, Өлзийт
- Завхан - Тосонцэнгэл
- Төв - Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэ, Эрдэнэсант, Өндөрширээт
- Өвөрхангай - Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Өлзийт
- Өмнөговь - Булган сумдын нутгаар цасан шуурга шуурч байна.
Харин Архангай аймгийн Хайрхан сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Говь-Алтай - Бигэр сумдын нутгаар шороон шуурга шуурч байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.