Гадаад

Sabrina Carpenter "Алиса гайхамшгийн оронд" мюзиклийн гол дүрийг бүтээнэ

Sabrina Carpenter жүжигчний карьертаа дахин анхаарал хандуулж эхэллээ.

Энэхүү төсөл нь Льюис Кэрроллын олон өнгө, адал явдлаар дүүрэн “Алиса гайхамшгийн оронд” хэмээх романаас сэдэвлэсэн бөгөөд уг бүтээл нь нийтийн хүртээлд орсон зохиол юм. Лорин Скафария киноны зохиолыг бичиж, найруулахаар болсон байна.

Sabrina Carpenter нь гол дүрд тоглохоос гадна продюсероор ажиллах бөгөөд Марк Платтын Marc Platt Productions студийн хамт уг төсөлд ажиллана.

Sabrina Carpenter нь дэлгэцийн урлагт хэдийн хөл тавьсан нэгэн. Түүнийг Netflix-ийн “Tall Girl” кинонуудын туслах дүрүүд болон “The Hate U Give” драмд тоглож байснаар нь бид сайн мэднэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button