УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчөөс төрийн шагнал хүртсэн Ц.Анандбазарын андууд

Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бизнесийн салбарын чамгүй олон хүнд төрийн дээд цол, одон медаль хүртээсэн. Үүнээс онцолбол,

  • 2025.10.24-нд “Сод Монгол Групп” ХХК-ийн Дэд захирал Нэргүйн Ганболдыг “Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цолоор
  • 2025.10.26-нд "Мэргэван" ХХК-ийн дэд захирал Ц.Нямааг "Худалдааны гавьяат ажилтан" цолоор шагнасан.

Тус хоёр компани УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын компаниуд. Түүний андуудад Ерөнхийлөгч төрийн шагнал хүртээсэн нь өдгөө цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй юм.

Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан болсон Н.Ганболд нь “Сод Монгол” группт тасралтгүй 28 жил ажилласан байдаг аж.

"Мэргэван" ХХК-ийн дэд захирал Ц.Нямаа нь Ардын армиас ажлын гараагаа эхэлж, Батлан Хамгаалах яаманд ажиллаж байгаад “Мэргэ Ван”-д гэхчлэн 57 жил ажиллажээ.

“Сод Монгол групп” бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тэрбум тэрбумаар нь шатахууны шахаа хийж ирсэн. Харин “Мэргэ ван” ХХК нь МИАТ ТӨХК-д олон жил онгоцны түлшийг өндөр үнээр монополь байдлаар нийлүүлж ирсэн. Энэ утгаараа Ц.Анандбазар олон нийтээс шүүмжлэл хүртдэг нэгэн. Өдгөө Төсвийн байнгын хорооны дарга болоод буй Д.Үүрийнтуяа нь ч “Сод Монгол” группийн хамгийн том төлөөллүүдийн нэг гэгддэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Анандбазарыг нэг хэсэг их гутаасандаа нүх л олдвол боовоо шургуулаад оцогноод унадаг гэж.Эр хүнийг илүү харж билүү долоож яваарай гэж бурхан хүчирхэг илд хоёр арслангийн зулзага нааж өгчээ.Бав бав бас дахин баваад байгаарай Анандбазар бол жинхэнэ мужик үнэхээр тэгж бавдаг бол түүнд шагнал өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button