Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи: Путин новичокоор хордуулах халдлагын тушаалыг өгсөн

Их Британийн талд ажиллаж байсан ОХУ-ын тагнуулын офицер Сергей Скрипал охин Юлиятайгаа 2018 онд Английн Салисберид ухаангүй байдалтай олдсон. Мөрдөн шалгалтаар түүний гэрийн хаалганы бариулд новичок хор түрхсэн байсан нь илэрсэн юм. Скрипалын гэр бүлийн бусад гишүүд, болон түүний гэрт очсон цагдаагийн алба хаагч нар хүндээр өвдсөн ч эдгэрсэн. Үүнээс дөрөв гаруй сарын дараа 44 настай Даун Стуржесс новичокт хордсоны улмаас нас барсан хэрэг гарсан байдаг.

Сергей Скрипал болон түүний охин Юлия. Зургийн эх сурвалж: BBC

Эдгээр хэргүүдийг Их Британи улс мөрдөн шалгаж пүрэв гарагт /2025.12.04/ тайлан нийтэлжээ. Новичокоор хордуулах халдлагын тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өгсөн гэж дүгнэсэн байна. Их Британийн Дээд шүүхийн шүүгч Энтони Хьюз “Сергей Скрипалыг хөнөөх ажиллагааны тушаалыг хамгийн дээд түвшинд буюу Ерөнхийлөгч Путин өгсөн байх ёстой гэж би дүгнэж байна. ОХУ-ын төр энэхүү халдлагын ард байсан гэдгийг илтгэх нотлох баримтууд маш их байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button