Байгаль орчин

Маргаашаас хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 10-наас 12-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16..-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маргааш хуучин тооллоор ёс эхлэндээ хэдэн хүүхэддээ ёс эхлэхээр хичээл сургуульдаа оруулах юмдаа энэ дарга нар тэнэг юм даа

Холбоотой мэдээ

Back to top button