Гадаад мэдээДЭЛХИЙ

Австрали 16-гаас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглож эхэллээ

Австрали улс 16-гаас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглосон хууль баталсан. Тэгвэл тус хуулийг Австрали өнөөдрөөс /2025.12.10/ хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр хүүхдүүд “Google” компанийн “Youtube”, “Meta” компанийн “Instagram” болон “Facebook” гэх мэт сошиал платформуудад нэвтрэх боломжгүй болно.

Дэлхийн хамгийн том арван сошиал платформ мягмар гарагаас лхагвад шилжих шөнө дундаас эхлэн хүүхдүүд нэвтрэх эрхийг хаахыг Австралийн засгийн газар тушаасан. Хэрвээ уг тушаалыг биелүүлэхгүй бол 33 сая ам.доллар хүртэлх торгууль ногдуулах юм. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес гэр бүлүүдийн хувьд бахархалтай өдөр тохиож байна гэжээ. Энэхүү хууль нь цахим ертөнц дэх хор хөнөөлийг хязгаарлаж болдог гэдгийг нотлох баримт боллоо гэж тэр хэлсэн байна.

Албанес хүүхдүүдэд зориулж бичлэгээр мэдэгдэл гаргахдаа “Шинэ спорт, шинэ хөгжмийн зэмсэг тоглож эхлэх эсвэл тавиур дээр чинь удаж буй номуудыг уншихыг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button