НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол гэрийн хэлбэртэй 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө бүхий 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ. Тус дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн хийж дуусгасан байна.
Шинэ цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан дөрвөн цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай аж. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.