НИЙГЭМНийгэм мэдээ

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн UIC-ийн удирдлагатай уулзлаа

Олон улсын Төмөр замуудын Холбоо буюу UIC-ийн 107 дахь удаагийн Ерөнхий ассамблей энэ сарын 9-12-ны өдрүүдэд БНПУ-ын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейд Олон улсын Төмөр замуудын Холбооны дарга бөгөөд Польшийн төмөр замын ТУЗ-ын дарга ноён Алан Бероугийн урилгаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

107 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хүрээнд тус холбооны дарга бөгөөд Польшийн төмөр замын ТУЗ-ын дарга Алан Бероугийн сонгуульт хугацаа дуусгавар болж, дэлхий даяар 200 гаруй гишүүнтэй төмөр замын хамгийн том олон улсын байгууллагыг 2026-2027 онд Зүүн Японы төмөр замын дарга Юужи Фукусава удирдахаар гишүүн төмөр замуудын олонхийн саналаар шийдвэрлэлээ. Мөн тус холбооны дэд даргаар Италийн төмөр замын гүйцэтгэх захирал Стефанно Доннарумма ажиллахаар болов.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд 2011 онд дэлхийн 200 гаруй орон  гишүүнээр нь элссэн Олон улсын Төмөр замуудын Холбоо /UIC/-нд гишүүнээр элсэн орж өдгөө Ази-Номхон далайн бүс нутгийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 5 төмөр замын нэгээр ажиллаж байгаа юм.

107 дахь удаагийн Ерөнхий ассамблейн үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн БНПУ-ын Төмөр замын төв компанийн ТУЗ-ын дарга бөгөөд UIC-ийн даргын сонгуульт ажлыг хүлээлгэн өгч буй ноён Алан Бероу, шинээр UIC-ийн даргын сонгуульт ажлыг хүлээн авсан Зүүн Японы төмөр замын дарга ноён Юужи Фукусава, UIC-ийн Ерөнхий захирал ноён Франсуа Давинн, БНСУ-ын Корейл корпорацийн дэд захирал ноён Ким Гүн Су тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, нийгэмлэгийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй төмөр замуудад мэргэжил дээшлүүлэх боломж нөхцөлөөр хангах асуудлаар санал солилцлоо.

А.ТЭНҮҮН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button