НИЙГЭМНийгэм мэдээ
11 сарын хугацаанд Нийслэлийн түргэн тусламжийн тасагт 404,485 дуудлага иржээ
Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв 2021 онд 326.254, энэ оны 11-р сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ. Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа бөгөөд тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар өссөн байна.
Өнгөрсөн сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. Мөн өнгөрсөн сарын 24-ний өдөр 2787 дуудлага хүлээн авч үйлчилжээ.
Ташрамд, энэ жил Нийслэлийн түргэн тусламжийн төв байгуулагдаад 95 жилийн ой тохиож байгаа аж. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон бодлогын хүрээнд түргэн тусламжийн хүртээмж, чадамжийг сайжруулах ажил багтжээ.
Б.АЗЖАРГАЛ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.