Трампын рейтинг муу ч, сөрөг хүчнээсээ өндөр байна
Аливаа улсын төрийн албан тушаалтнуудын ажлын үнэлгээ буюу рейтинг нь олон нийтийн сэтгэл ханамжийг тодорхойлох чухал хэмжүүр болдог. Ялангуяа эдийн засгийн тогтворгүй байдал, улс төрийн үймээн самуун үүсээд буй АНУ-ын ээлжит удаагийн сонгуулийн мөчлөгт рейтинг их чухал ач холбогдолтой.
АНУ-н ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг муу байгаа ч Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намынхнаас илүү байна. Трамп рейтингээр илүү байгаа нь 2026 оны ээлжит сонгуулиар Конгресс дахь олонх байдлаа хадгалах гэсэн Бүгд найрамдах намын стратегид нөлөөлж магадгүй юм.
“Gallup” агентлагийн явуулсан хамгийн сүүлийн санал асуулгаар америкчуудын ердөө 24 хувь нь улс орныхоо явж чиглэлд сэтгэл хангалуун байгаа аж. АНУ-ын Холбооны засгийн газрын үйл ажиллагаа түүхэнд байгаагүй удаан хугацаагаар зогсож, амьжиргааны өртөг нэмэгдэж буйгаас болж америкчууд түгшиж буйг энэ тоо баримт харуулав.
Тэрхүү санал асуулгаар Трампын рейтинг 36 хувьтай гарсан. Энэ нь нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хамгийн муу үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч энэ нь Конгресс дахь Ардчилсан намынхнаас хавь илүү байна. Тодруулбал Ардчилсан намынхны рейтинг түүхэн доод түвшин буюу 24 хувьтай гарчээ. Трампын рейтинг тэднийхээс 12 хувиар өндөр байна. Харин Конгресс дахь Бүгд найрамдах намынхны рейтинг арай дээгүүр буюу 29 хувьтай гарчээ.
Өмнөх санал асуулгуудад Конгресс дахь Бүгд найрамдах намынхан үүнээс ч бага рейтинг авч байсан тохиолдол бий. Харин Конгресс дахь Ардчилсан намынхны одоогийн рейтинг өмнө нь явуулж байсан санал асуулгуудаас доогуур байна гэж “Gallup” онцолжээ. Гэхдээ “Gallup” 2020 оны хоёрдугаар сараас хойш Конгресс дахь намуудын рейтингийг хэмжээгүй байсан учир харьцуулалт хийхэд учир дутагдалтай гэдгийг дурдсан байна.
Америкчууд Конгрессын хийж буй ажлыг нийтэд нь үнэлэхэд 17 хувьтай буюу маш муу үзүүлэлт гарчээ. Ардчилсан намыг дэмждэг иргэдийн ердөө 49 хувь нь өөрийн намынхаа Конгресст явуулж буй ажлыг дэмжиж байгаа гэж мэдэгджээ. Харин Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 69 хувь нь намынхаа хийж буй ажлыг дэмжиж байгааг санал асуулга харуулсан аж.
“CNN” агентлагийн ахлах шинжээч Харри Энтен Ардчилсан намынхан рейтингээрээ ялагдаж буйг өөр нэгэн санал асуулгаас иш татан онцолсон байна. Тэрбээр "Конгресс дахь Ардчилсан намынхны цэвэр рейтинг одоо -55 буюу бүх цаг үеийн хамгийн доод түвшинд, Сөнөсөн тэнгисээс ёроолд байна. Рейтинг ийм муу байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Ардчилсан намын дэмжигчид өөрсдөө намдаа -6 оноо өгсөн, хоёрдугаарт аль нэг намыг дэмждэггүй хүмүүс тэдэнд -61 оноо өгсөн. Үүний үр дүнд ерөнхий санал асуулгад Ардчилсан намынхны дэмжлэг 2006 болон 2018 оны сонгуулийн мөчлөгтэй харьцуулахад хоёр дахин бага байна" гэжээ.
Эх сурвалж: Newsweek














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene sudalgaag unshaad amerikiin irged ni bidentei adil zalhaad yadarch bga yum shig sanagdlaa ali namiig songoh ni bish amidral deer yu oorchlogdoh ve geed bodoj suudag bolov uu
Америкт болж байгаа улс төрийн энэ рейтингийн тоглоомыг харахаар жирийн иргэд нь аль намд итгэхээ мэдэхээ больж бухимдаж байгаа нь ойлгомжтой эдийн засаг нь дарамттай байхад хоорондоо буруутгаад сууж байгаа нь хачин санагддаг
Трампын рейтинг муу гээд байхад бусдаасаа өндөр байна гэдэг нь нөгөө намууд нь бүр итгэл алдсан байна гэсэн үг байх жирийн америкчуудын нүдээр бол бүгд л адилхан худлаа ярьдаг болж таарах шиг
ardchilsan namiin rating ingej unasan ni sanaand orchgvi yum bish irged ni uursduu namiinhaa ajild itgehgui bolson bolhoor l tiim baih daa hunuudiin setgel zuvhun medreemeer
Конгрессын ажлыг арван хэдхэн хувь дэмжиж байна гэдэг нь төрийн байгууллагад итгэх итгэл ямар доод хэмжээнд хүрснийг харуулж байна манайд ч бас адилхан мэдрэмж олон хүнд байдаг шүү
bi bol ali namiin hun ni sain muu gej helehgui harin ajil hiij chadahgui bol tegeed l boloo irged ni buh yumiig harsaar baigaad zalhaj bga baih
Санал асуулга гэдэг чинь нэг талаараа бодит нөгөө талаараа тухайн үеийн уур амьсгалыг л харуулдаг эдийн засаг хүндрэхээр хэн ч эрх баригчдыг магтахгүй нь ойлгомжтой
amerikt ardchilal hugjsun gej yaridag ch ene too barimtaas harahed irged ni uursduu asuudaltai tulgarj baigaagaa l ilerhiilj bna shudarga es haana bn gej asuuh ni zuv
Ардчилсан намын дэмжигчид өөрсдөө намдаа сөрөг үнэлгээ өгсөн гэдэг нь дотроосоо задарч эхэлснийг харуулж байх шиг ингэж байж дараагийн сонгуульд ялах хэцүү
trampd durgui hun ih baidag ch busad ni bur itgelgui bolson bolohoor songoltgui yum shig haragdah ni ter hunii davuu tal bolj baih shig
bi ene medeelliig unshaad manai ulsiin rating sudalgaanuud sanaand orloo neg l adilhan ard irged ni uneheer bodit amidralaa yarij bna uu gej asuumaargui