Нийгэм ярилцлага

Д.Мөнх-Эрдэнэ: Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хатуу хяналтад авч харамсалтай хэрэг гаргуулахгүйн тулд ажиллана

Энэ сарын 4-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан онц ноцтой хүн амины гэмт хэргийн талаар ХЗДХ-ийн дэд сайд мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хатуу хяналтад авч дахин ийм харамсалтай хэрэг гаргуулахгүйн тулд бүгд хамтран ажиллах шаардлагатай. Бодит нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд ХЗДХ-ийн сайдаас өгч буй үүрэг бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдсан уу, шинжээчийн дүгнэлт бодитой байсан талаар шалгана. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой этгээд ямар үндэслэл, дүгнэлтээр албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж гадуур сул явах болсон бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. СЭМҮТ-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 257 хүн байна. Жилдээ дунджаар 30 орчим хүн албадлагын арга хэмжээ авдаг тоо мэдээлэл байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хүлээх чадваргүй, аюулын үр дагаврыг ухаарах чадваргүй хүмүүсийг хяналтад байлгадаг. Сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг тусгайлан байлгах төв зайлшгүй шаардлагатай байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ чинь эмчлээд эдгэрдэггүй өвчин биздээ? иймд тусгай эмэнлэг гэхээсээ илүү асрамжийн газар байгуулж, нийгмээс тусгаарлах, яахав гайгүй болсон үед нь түр гэрт хариулдаг ч юмуу, гэмт хэрэг гарахаас л сэргийлмээр байна, ар гэрийнхэн бол өдөр тутам аюул дунд байдаг байх даа

Зөнч
Зөнч

Юу вэ,галзуу хүмүүсийг хүмүүст яаж хор хөнөөлгүй байлгадаг бусдын туршлагыг манайд байгаа олон улсын байгууллагуудаар дамжуулан аваач ээ?.Ямарч тохиолдолд чөлөөтэй байлгаж болохгүй нь тодорхой болж,энэ асуудлаа шуурхай шийдээч

Холбоотой мэдээ

Back to top button