Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо: АНУ Гринланд руу дайрвал НАТО дуусгавар болно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсынхаа аюулгүй байдлын төлөө Гринландыг хяналтдаа авах шаардлагатай гэж мэдэгдсэн нь Европын холбоотнуудыг сандаргаад байгаа. Европын холбооны Батлан хамгаалах, сансрын асуудал эрхэлсэн комиссар Андриус Кубилиус Шведэд болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ Гринланд руу дайрвал НАТО дуусгавар болно гэжээ.

Тэрбээр “Тийм зүйл тохиолдвол НАТО дуусгавар болно гэж хэлсэн Данийн ерөнхий сайдтай би санал нэгдэж байна” хэмээсэн юм. Хэрвээ Дани улс Европын холбооноос Гринландыг хамгаалахад тусламж хүсвэл олгох боломжтой гэж Кубилиус хэлсэн байна. Тэрбээр АНУ удахгүй довтолно гэж бодохгүй байгаа гэдгээ илэрхийлсэн ч Европын холбооны гэрээний 42.7-р зүйлд зааснаар гишүүн орнууд цэргийн түрэмгийлэлд өртсөн нэгэндээ туслах үүрэгтэй байдгийг онцолсон юм. Кубилиус “Бүх зүйл Дани улсаас ихээхэн хамаарна. Тэд хэрхэн хариу үйлдэл сүзүүлэх, ямар байр суурь илэрхийлэхээс хамаарна. Гэхдээ гишүүн орон цэргийн түрэмгийлэлд өртвөл туслах үүрэгтэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар ойлгомжгүй гарчиг вэ?

Холбоотой мэдээ

Back to top button