Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп онилж буй Гринланд руу Европ цэрэг илгээлээ

Венесуэльд амжилттай цэргийн ажиллагаа явуулж “зоригжсон” АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг хяналтдаа авахаар онилох болсон. Гринландыг эзэмшдэг Данийн вант улс тус арлыг зарахгүй, өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Европын холбоотнууд Данийг дэмжихийн тулд АНУ Гринланд руу довтолсон тохиолдолд ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцсэн.

Пүрэв гарагт /2026.01.15/ Европын орнууд цөөн тооны цэрэг Гринланд руу илгээсэн байна. Харин Дани улс тус арлын аюулгүй байдлыг хангахын тулд НАТО-гийн цэргүүдийг нэмж илгээн байнга байрлуулах талаар авч үзэж байгаа юм. Европын орнуудын илгээсэн цэргүүд нь Дани улс сургуулилт хийхэд туслах зорилготой.

Лхагва гарагт /2026.01.14/ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс, Төрийн нарийн бичгийн дарга Цагаан ордонд Дани болон Гринландын гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзсан. Хоёр тал тэрхүү уулзалтаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Мөн Трамп хэлэлцээний дараа Гринландыг хяналтдаа авах шаардлагатай гэж дахин мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button