Эдийн засгийн уул уурхай
Уул уурхайн биржээр нүүрсний арилжаа сайжирчээ
Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш уул уурхайн биржээр 33 удаагийн арилжаа хийсэн байна.
Эдгээр арилжаа бүгд амжилттай болсон бөгөөд коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспорт харьцангуй сайн байжээ. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК хэд хэдэн удаагийн арилжаагаар баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс, баяжуулсан коксжих нүүрсийг багц тутамд үнэ өсгөж арилжаалсан байна. Мөн “Эрдэнэс Критикал минералс” ТӨҮГ хэд хэдэн удаагийн арилжаагаар төмрийн хүдэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК 3/1 коксжих нүүрс тус тус амжилттай арилжаалжээ.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.