Гадаад мэдээДЭЛХИЙ
Трамп Гринландын асуудлаар Европын найман оронд тариф ногдуулна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2026.01.17/ мэдэгдэл хийхдээ Гринландыг худалдан авах зөвшөөрөл олгох хүртэл нь Европын найман оронд гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэжээ. Гринланд нь стратегийн ач холбогдол бүхий байрлалтай, ашигт малтмалаар баялаг орон юм.
Трамд өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ хоёрдугаар сарын 1-нээс эхэлж Дани, Норвеги, Швед, Франц, Германи, Нидерланд, Финланд, Их Британид оноодог гаалийн татварыг 10 хувиар нэмнэ гэжээ. Зургаадугаар сарын 1-нээс эхлээд тарифын нэмэгдлийг 25 хувь болгож өсгөх аж. Гринланд болон Данийн удирдагчид Гринландыг худалдахгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн байгаа билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТРАМПЫН тухай бичсэн нэгэн номыг Америкийн сонгуулиас өмнө уншиж байсан.Бичсэн нөхөр нь сэтгүүлчдэд олгодог том шагналтай хүн байсан.Трампыг арьс өнгөний үзэлтэй,луйварчин,завхай зайдан,хулхидагч гээд олон булайг бичсэн байсан.Энэ хүн эх орныхоо насыг богиносгох хүн байна.Олон улсын харилцааг үл тоомсорлоод дангаараа балайрах нь сайн юманд хүргэхгүй.Хүч чадал гэдэг хэмжээ хязгаартай,хугацаатай зүйл.
Зөнөг хүүр
Хүчтэй нь хүчгүйгээ. Энэ дүрэм 21-р зуунд дахин давтагдаж байна. Хүмүүн төрлөхтөн агуу их Чингис хаанаас хойш юу нь ч өөрчлөгдөөгүйн тод жишээ импералист өвгөн Трамп яруу тод харуулж байна.