Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо нэгдсэн армитай болохыг Испани уриалав

Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес мэдэгдэл хийхдээ Европын холбоо нэгдсэн армитай болохыг улс нь уриалж байна гэжээ. Европын оршин суугчид нэгдсэн зэвсэгт хүчинтэй болох эсэхийг мэтгэлцэх хэрэгтэй гэж Альбарес хэлсэн аж. Тэр “Хамтарч хүчин чармайлт гаргах нь 27 гишүүн тусдаа армитай байснаас илүү үр дүнтэй байх болно” гэжээ.

Өнөөдөр /2026.01.22/ Европын холбоо Гринландын асуудлаар яаралтай хуралдана. АНУ-ын Ерөнхийлөгч Гринландыг худалдаж авах зөвшөөрөл өгтөл Европын найман оронд гаалийн татвар нэмж онооно гэж сүрдүүлсэн билээ. Лхагва гарагт /2026.01.21/ Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хэлэлцсэнийхээ дараа сүрдүүлгээсээ буцаж, тохиролцооны ерөнхий бүтэцтэй болсон гэсэн. Трамп ингэж мэдээлсэн ч гэсэн Европын холбоо яаралтай хурлаа явуулна гэж албаны хүн мэдэгдсэн байна.

Испанийн уриалж буй нэгдсэн арми нь НАТО-г орлох зүйл биш гэж Альбарес хэлжээ. Гэхдээ Европын холбоо нь цэрэг эсвэл эдийн засгийн хүчээр сүрдүүлэгт автдаг газар биш гэдгийг харуулах хэрэгтэй гэж тэр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button