НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлнэ
Өнгөрсөн лхагва гарагт 2025 оны НӨАТ-ын сугалаа явагдаж дөрөвдүгээр улирлын азтанууд тодорсон. Тэгвэл өнөөдрөөс буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна.
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам шилжүүлдэг бөгөөд,
- 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгодог билээ.
Үүний дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НӨАТ ын буцаан олгох мөнгөө өөрийн дансруугаа баттай авмаар байна
сайн бна нөт мөнгө их хэрэг болж бна даа
Сайн бна