Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д шинээр бүртгэгдсэн компаниудын тоо 14 жилийн доод хэмжээнд хүрэв

ОХУ-д 2025 онд шинээр бүртгэгдсэн компаниудын тоо сүүлийн 14 жилд үзэгдээгүй хэмжээнд хүрч буурчээ. Үйл ажиллагааны зардал нэмэгдэж, зээлийн хүү өндөр байгаагаас гадна хатуу хууль зохицуулалтууд бизнесийн идэвхжилд саад болж байгаа аж.

Өнгөрсөн онд ОХУ-д 173 мянган хуулийн этгээд шинээр бүртгүүлсэн байна. Энэ нь 2024 оныхтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт гэж "FinExpertiza" аудитын компани мэдэгдсэн байна. Москва, Санкт-Петербург болон Свердловск муж зэрэг нийт 60 бүс нутагт шинээр компани бүртгүүлэх тохиолдол багасжээ.

Үүний зэрэгцээ татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн тоо 15 хувиар өсөж, 233 мянгад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл хаагдсан компанийн тоо шинээр нээгдсэнээсээ 26 хувиар илүү байв .

"FinExpertiza" компанийн мэдээлснээр, үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдийн 88 хувийг татварын байгууллага татан буулгажээ. Тэдгээр компаниуд ихэвчлэн хууль тогтоомж зөрчсөний улмаас улсын бүртгэлээс хасагджээ. Харин үлдсэн компаниуд өөрсдийн хүсэлтээр хааж, эсвэл үйл ажиллагаа явуулаагүй гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үйл ажиллагаа нь зогссон компаниудын 110 мянга буюу тал гаруй хувь нь shell компанийн шинжтэй байсан аж. Shell компани гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаггүй, ажилтангүй зөвхөн бичиг баримт дээр л оршдог компани юм.

ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Сергей Катырин хэлэхдээ компани байгуулах явдал цөөрсөн нь үйл ажиллагааны зардал өссөн, зээлийн хүү өндөр байгаа болон татвар, санхүүгийн хяналт чангарсныг харуулж байна гэжээ.

"Опора России" бизнесийн холбооны Андрей Шубин хэлэхдээ, эдийн засгийн өсөлт сул, тодорхойгүй байдал болон хориг арга хэмжээний дарамт үргэлжилж байгаа энэ үед бизнес эрхлэгчид шинэ төсөл эхлүүлэхээс илүү одоо байгаа ажлаа үргэлжлүүлэхийг чухалчилж байна хэмээсэн юм.

Төлбөр тооцооны саатал, НӨАТ-ыг нэмсэн явдал, бизнес хоорондын өрсөлдөөн болон ажиллах хүчний хомсдол нь нэмэлт дарамт болж байгаа гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар 2026 онд хуулийн этгээдийн тоо үргэлжлэн буурах төлөвтэй байгаа аж. Компаниуд татварын тогтолцоонд хийсэн өөрчлөлтөд дасан зохицож байгаа ч мөнгөний хатуу бодлого, банкнууд зээл олгохдоо болгоомжилж буй нь дарамт учруулсаар байгаа гэж шинжээчид үзжээ.

Жижиг дунд бизнесийн салбар харин тэлсэн байна. “SME Corporation”-ийн тэргүүн Александр Исаевич хэлэхдээ, өнгөрсөн онд хувиараа бизнес эрхлэгчдийг оруулаад 1.3 сая гаруй бизнес эрхлэгч зах зээлд хөл тавьжээ. Исаевич хэлэхдээ, хувиараа бизнес эрхлэгчид одоо жижиг бизнесийн 68 хувийг эзэлж байна гэжээ. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт юм

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Shell kompani ih baidag n unen baih zarim ni tsag hugatsaand l baahan bichig barimt hiigeed alga boldog ene bugd shalgalt huuli chanarsantaitai holbootoi baih

Зочин
Зочин

Tom hotuudod l neg yum hudluhgui bol busad nutagt bur ch hetsuu baihdaa biznes hiih setgeltei hun gej bna uu gej bodogdson

Зочин
Зочин

Tom hotuudod l neg yum hudluhgui bol busad nutagt bur ch hetsuu baihdaa biznes hiih setgeltei hun gej bodogdson

Зочин
Зочин

Huviaraa ajillaj baigaa humuus olon bolson n sain ch gesen irgediin orlogo togortoi eseh ni asuult shuu tur zasag ni bodit demjleg ogch chadah uu

Зочин
Зочин

Huviaraa ajillaj baigaa humuus olon bolson n sain ch gesen irgediin orlogo togortoi eseh ni asuult shuu tur zasag ni bodit demjleg ogch chadah uu

Зочин
Зочин

Kompaniud haagdaj baigaag harhaar ajliin bair bagasna gedeg l bodogdood bna zaluu humuust ih hetsuu tsag irj baina daa

Зочин
Зочин

Kompaniud haagdaj baigaag harhaar ajliin bair bagasna gedeg l bodogdood bna zaluu humuust ih hetsuu tsag irj baina daa

Зочин
Зочин

Zeeliin huug buuruulahgui bol hen ch shine yum ehluulehgui shuu dee ter dundaa jijig dund biznes bol bur hetsuu

Зочин
Зочин

Jiriin irged biznes hiih setgeltei bolson ch huuli durem ih soligdood hotsorchihdog bhdaa ene bol bur tosgui asuudal

Зочин
Зочин

Zaluuchuud huviaraa ajillah n nemegdej bga n sain ch tur zasag ni udaan hugatsaand bodlogo gargaj chadahgui bol hetsuu l bolno

Зочин
Зочин

Neg hunii hiih ajil ni ih ch tatvar shalgalt huuli durem n heterhii ih bolohoor hun bolgon l zorigo aldaad baih shig

Холбоотой мэдээ

Back to top button