Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2026.01.28/ бодлогын хүүгээ 3.50%-3.75% хэвээр үлдээсэн байна. Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мэдэгдэл хийхдээ инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл буурсан гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг бууруулах хүртэл урт хугацаанд хүлээж магадгүй байна.

ХНС-гийн бодлого боловсруулагчид хүүг одоогийн түвшинд барихыг 10:2 харьцаатай дэмжжээ. Пауэлл АНУ-ын эдийн засгийг хүчирхэг байдлаараа дахин гайхшрууллаа гэсэн байна. Сүүлийн үед Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд эрсдэл учрах болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бодлогын хүүг бууруул хэмээн Пауэлдд шахалт үзүүлж, Хууль зүйн яам нь түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Пауэллийн бүрэн эрхт хугацаа тавдугаар сард дуусна. Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тэр ирээдүйд хэрхэх талаар яриагүй ч ажлыг нь хүлээж авах хүнд “Сонгуулийн улс төр рүү бүү татагдаарай” гэж зөвлөсөн байна. Мөн ХНС хараат бус байдлаа алдаагүй гэдгийг тэ онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button