НИЙГЭМНийгэм мэдээ

2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болжээ

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталсан байна. Тус байгууллагаас найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44°C-аар (±0.13°C хазайцтай) дулаарсан аж.

Тус найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ. Мөн 2023–2025 онууд нь бүх найман өгөгдлийн цуваанд хамгийн дулаан гурван жил болж бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2023–2025 оны гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар (±0.13°C) өндөр байгаа бол сүүлийн 11 жил (2015–2025) дараалан хамгийн дулаан жилүүдэд тооцогдсоныг онцоллоо. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button