Муаммар Каддафийн хүү буудуулж амь үрэгджээ
Ливи улсын удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саиф аль-Ислам Каддафи буудуулж амь үрэгдсэн байна. Түүний өмгөөлөгч “AFP News” агентлагт хэлэхдээ, Зинтан хот дахь гэрт нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тусгай хүчин нэвтэрч хөнөөсөн гэж хэлжээ. Харин Саифын эгч орон нутгийн телевизэд хэлэхдээ түүнийг Алжирын хилийн ойролцоо нас барсан гэсэн байна.
2011 онд Муаммар Каддафи амь үрэгдсэний дараа Саиф тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэгдэж ирсэн юм. 1972 онд төрсөн тэрээр 2000 оноос Каддафийн дэглэм нуран унах хүртэл Ливи улс барууны орнуудтай харилцаагаа ойртуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Муаммар эрх мэдлээс түлхэгдсэний дараа Саифыг өрсөлдөгч бүлэглэл Зинтан хотод зургаан жилийн турш хорьсон.
2015 онд НҮБ-ын дэмжлэгтэй засгийн газар үйл ажиллагаагаа явуулдаг баруун бүсийн Триполи хотын шүүх түүнд цаазаар авах ял оноосон байна. Гэхдээ тухайн үед тэр зүүн бүсийн засгийн газрын мэдлийн газарт буюу Зинтанд хоригдож байсан билээ. 2017 онд нэгэн зэвсэгт бүлэглэл түүнийг өршөөлийн хуулийн дагуу сулласан /юм.
Эх сурвалж: BBC








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс Барууныханы заасан замаар явахгүй бол 1921,27,32,39 ба 89 он хүртэл Оросын заасан замаар яваагүйгээс 7 дор гэсгээл хүртэх,эсвэл барууны гэсгээлд өртөхгүй өөрийн уламжлалт тогтолцоогоо эдүүгээчлэн эгүүлэн сэргээн мандуулж хүн төрөлхтнөө хошуучлах ийм 2 боломж үлдлээ.Сонго сонго бас дахин сонго....!!!!!!!!!!
!!!!!!!
ЭНЭ НӨХРИЙН ААВ ЁСТОЙ Л ЦОГЛОГ УДИРДАГЧ БАЙСАН ЮМ ШҮҮ УКРИАНЫ ОНГОН ОХИДООР АМИА САХИУЛДАГ ОНГОН ОХИДЫГ БАВДАГ ХЭД ХУСЧИХААД Л НАСНЫХ НЬ ХООЛЫГ ӨГӨӨД ЯВУУЛДАГ ГАР БАЙСАН ЮМ ШҮҮ.ДААНЧ ХӨӨРХИЙ НОХОЙН ҮХЛЭЭР ШАДАРСАН ДАА