УРЛАГ

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Э.Амартүвшинд олгоно

Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ дуулдаг бүжиглэдэг, жүжиглэдэг нөхдүүд эцсийн эцэст хэний төлөө вэ? Мэдээж өөрийнхөө хувийн эрх ашиг, мөнгөний төлөө ийм бсаар бтал эгэ хүмүүст төрөөс Мөнгө, Одон медаль ""ТӨМӨР"" зүүлгээд яанам бэ? Ер нь Улсын эдийн засагт ямар өгөөжтэй юм. Тэрний оронд ЕС нэрэмжит дэмжлэг ивээлээр ч гэдэг юм уу Хүнд өвчтэй хүүхэдэд эмчилгээний хандив өгвөл таарга.

Холбоотой мэдээ

Back to top button