Нийгэм мэдээ

С.Шаарийбуу Малайзын Дээд шүүхэд хандана

2006 онд Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд асан Нажиб Разак болон бусад албан тушаалтнуудын дор байсан хоёр хамгаалагчийн гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн ар гэр Малайзын Засгийн газартай шүүхдэлцэж, улмаар нөхөн төлбөрийг талийгаачийн ар гэрт төлөх ёстой гэсэн Анхан шатны шүүхийн шийдвэр бий.

Нэгдүгээр сарын 20-нд болсон Малайзын Давж заалдах шатны шүүх хурлаар Засгийн газрын гомдлыг хүлээн авах шийдвэрийг гаргасан. Ингэснээр 18 жилийн өмнө эхлүүлсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.

Түүнчлэн талийгаачийн аав С.Шаарийбууд олгох ёстой 5.7 сая ринггитийн нөхөн төлбөрийн хэмжээг Давж заалдах шатны шүүх бууруулж 1.4 сая ринггит болгох шийдвэрийг гаргасан билээ.

Уг шийдвэрийн дараа С.Шаарийбуугийн өмгөөлөгч Санжит Каур Део хэлэхдээ Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар С.Шаарийбуу өөрийн цахим хуудастаа "Зүдрэлгүй үйлдэл гэж үгүй. Тэмцэлгүй үр дүн гэж байхгүй. Малайзын Дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр явах гэж байна" хэмээн бичсэн бөгөөд Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргах юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Шаарийбуу гуай мөнгөний төлөө энэ жил яваагүй ээ. Шударга ёсны төлөө явсан. Шударга шийдвэрийн төлөө явсан.
Яагаад хүмүүс ийм энгийн зүйлийг ойлгодоггүй юм бэ. Ийм тууштай хүнийг Хүний эрхийн байгууллагад ажиллуулахсан.

Зочин
Зочин

Энэ өвгөн нэг л буруу замаар яваад байх шиг санагдах юм.Мөнгө нэхэж байхаар охиныгоо алсан алуурчинд зохих ёсны хүнд шийтгэл оногдуулж өгнө үү гээд зүтгэж байгаад хүнд ял өгүүлчихсэн бол дараа нь хүссэн мөнгөө нэхэх эрх нь аяндаа үүсэж авах ч боломжтой болох байсан байх.Охиныг нь алсан алуурчин бараг санамсаргүй аллага хийсэн болчихоор чинь авах мөнгө нь ч автоматаар багасна ш дээ...

Холбоотой мэдээ

Back to top button