Эдийн засгийн уул уурхай

Рио Тинто, Гленкор нэгдэх эсэх хэлэлцээний хугацаа дуусгавар боллоо

Rio Tinto, Glencore-ийн нэгдэл анхаарал татсан хэвээр байна. Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр, Австрали дахь зарим хөрөнгө оруулагчид эсэргүүцэл үзүүлж байгаа тул Rio Tinto хэлэлцээнээс татгалзах боломжтой гэж эх сурвалжуудын нэг хэлжээ.

Тэд хэлэлцээр нь бодит үнэ цэнэ бий болгох эсэхэд баталгаа авахыг хүсэж байгаа бөгөөд Rio Tinto Glencore-д нэмэлт үнэлгээ төлөхийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Нэгдүгээр сард компаниуд нэгдэх талаар эхний шатны хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн. Хэрэв уг хэлцэл хэрэгжвэл эрчим хүчний шилжилтийн үед өндөр эрэлттэй байгаа зэсийн томоохон нөөцөд хүрэх боломжтой, зах зээлийн нийлбэр үнэлгээ нь ойролцоогоор 207 тэрбум ам.долларт хүрэх дэлхийн хамгийн том уул уурхайн компани бий болно гэсэн хүлээлт.

Их Британийн худалдан авах журамд зааснаар боломжит худалдан авагч нь албан ёсоор хэлэлцээ эхэлснээс хойш 28 хоногийн дотор:

  • Албан ёсны санал тавих,
  • Хэлэлцээнээс татгалзах,
  • Хугацаа сунгах хүсэлт гаргах ёстой байдаг.

Одоогийн эцсийн хугацаа нь хоёрдугаар сарын 5-нд дуусгавар болсон. Хэрэв Rio Tinto хугацаа сунгах хүсэлт гаргавал Glencore үүнийг дуртайяа зөвшөөрөх магадлалтай талаар ойрын эх сурвалж хэлжээ.

Rio Tinto болон Glencore компанийн хэвлэлийн төлөөлөгчид албан ёсны хугацаа дуусахаас өмнө тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Rio Tinto-ийн хөрөнгө оруулагчдын гол санаа зовоосон асуудлын нэг нь Glencore-ийн зарим зэсийн төслүүд нь эхний шатандаа явж байгаа хэдий ч өндөр нэмэлт үнэлгээ шаардаж байгаад оршиж байна. Мөн Glencore-ийн худалдаа, маркетингийн салбар бодит үнэ цэнэ хэр авчрах талаар эргэлзээтэй хандаж байгаа аж. Түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэл, тэр дундаа зэсийн үнэ огцом өссөн явдал нь хэлэлцээрийн үнэлгээ тогтооход хүндрэл үүсгэсэн.

“Зэсийн үнэ 14,000 ам.долларт хүрсэн энэ үед Rio Tinto маш сайн бодож шийдэх шаардлагатай" гэж эх сурвалжуудын нэг хэлжээ.

Австралид байрладаг хэд хэдэн хөрөнгө оруулагч Reuters агентлагт, үйл ажиллагааны хүндрэлтэй тулгарч байсан компанид нэмэлт үнэлгээ төлөх ямар ч хэлцлийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Мөн ийм нэгдэл бодит үнэ цэнэ бий болгохыг хэрхэн нотлох нь тодорхойгүй хэвээр байгаа гэж тэд үзэж байна.

Rio Tinto-ийн хувьцааг эзэмшдэг боловч нэгдэх хэлцлийг дэмждэггүй Atlas Funds компанийн Хью Дэйв хэлэхдээ "Нэр төрөө хадгалах шийдвэр гарна гэж бид хүлээж байна” гэжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button