Гадаад мэдээДЭЛХИЙ

Польшийн парламентын спикер Трампыг доромжилсон хэмээн АНУ холбоогоо таслав

Варшав хот дахь АНУ-ын Элчин айд Том Рөүз Польшийн парламентын спикер Влодзимеж Царчастиг Ерөнхийлөгч Доналд Трампыг доромжилсон хэмээн харилцаа холбоогоо тасалжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон, Израилын парламентын дарга Амир Охана нар улс орнуудын парламентын дарга нарыг Трампыг 2026 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхийг уриалж ажиллаж байгаа юм.

Царчасти даваа гарагт /2026.02.02/ хэлэхдээ энэ хөдөлгөөнийг дэмжихгүй гэжээ. Тэрбээр “Миний бодлоор Ерөнхийлөгч Трамп наймаалцан юм салгадаг бодлогоо явуулахын тулд хүч хэрэглэж, олон улсын байгууллагуудыг тогтворгүй нөхцөл байдал руу түлхэж байна. Энэ бүх шалтгааны улмаас би Ерөнхийлөгч Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхгүй. Учир нь тэр шагнал хүртэх ёсгүй” хэмээсэн юм.

Үүний дараа Элчин сайд Рөүз “Царчастигийн Ерөнхийлөгч Трампын эсрэг чиглэсэн жигшүүртэй, үндэслэлгүй доромжлол нь Ерөнхий сайд Доналд Таск болон түүний засгийн газартай үүсгэсэн сайхан харилцаанд сөргөөр нөлөөлж байна. АНУ-Польшийн харилцаанд хор хөнөөл учруулах эсвэл Ерөнхийлөгч Трампыг үл хүндэтгэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ДОНАЛЬД ТАСК ГЭЖ БАС ХЭН ГАРААД ИРЭВЭЭ

Настан
Настан
Reply to  Зочин

Туск

Зочин
Зочин

Бас нэг долоогч байхгүй юу.

Настан
Настан

Трамп дэлхийн хамгийн хүчирхэг орны удирдагч гэхэд тогтвор муутай ,асуудалд эзэрхэг байдлаар ханддаг орон гаран амьтан.Надаас холбоо таслана гэхгүй юм даа.Польш дарга үнэн хэлсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button