Бангладешид Z үеийнхний хувьсгалын дараах анхны сонгуульд BNP ялалт байгуулав
Өнгөрсөн жил Бангладеш улсад Z үеийнхэн удирдан явуулсан жагсаалын улмаас Ерөнхий сайд асан Шейх Хасина Энэтхэг рүү зугтаж, парламент нь тарсан. Тус хувьсгалын дараа пүрэв гарагт /2026.02.12/ бангладешчүүд анх удаа сонгууль өгсөн юм. Сонгуулийн хариу өнөө өглөө /2026.02.13/ гарч, Бангладешийн Үндэсний нам (BNP) үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Хасинаг түлхэн унагаасан жагсаалын дараа тус улсад аль нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж, улс төрийн тогтвортой байдал үүсгэх шаардлагатай байсан юм. Тэгвэл BNP гол өрсөлдөгч Жамаат-э-Ислами намыг ялж нийт 209 суудал авч, 300 гишүүнтэй парламентад үнэмлэхүй олонх статустай боллоо. Шөнө санал тооллого явагдаж байх үед тус нам олонх болсон нь тодорсны дараа BNP иргэдэд талархлаа илэрхийлсэн байна.
Одоо Бангладешийн ерөнхий сайдаар BNP-ийн дарга Тарик Раман ажиллах боллоо. 60 настай тэрбээр Ерөнхий сайд асан Каледа Зиа, Ерөнхийлөгч Зиаур Раманы хүү юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд л улс төрийн хамаарал бүхий нэг нөхөр гарч ирэх юм даа