Бяцхан Панч эцэст нь шинэ ээжтэй болжээ

Хэдэн өдрийн өмнө цахим сүлжээнд Японы Токио хотын Ичигава дахь амьтны хүрээлэнгийн Панч нэртэй ээждээ гологдсон бяцхан монш олон нийтийн анхаарлыг татах болсон билээ.
Тэрбээр дөнгөж төрмөгц нь эх нь түүнийг голсон тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг угжиж, асран хамгаалж өсгөсөн бөгөөд түүнд сармагчингийн хэлбэртэй зөөлөн тоглоом авч өгснийг Панч үргэлж гараасаа салгалгүй явдаг байв.

Амьтны хүрээлэнгийн бусад сармагчингууд түүнийг мөн л гадуурхаж байсан тул ажилтнууд түүнийг асран хамгаалж, байнга анзааргатай байхаас аргагүй нөхцөл үүссэн аж. Панчийн зураг цахим сүлжээнд тарснаар түүнийг ямархуу байгааг олон мянган сошиал хэрэглэгчид асууж, лавлах болсон байна. Ийн амьтны хүрээлэнгийн ажижлтнууд түүний ойрын өдрүүдийн сонин сайхныг хуваалцаж, хамгийн сүүлд түүнийг эм сармагчин асран хамгаалж буй зургийг олон нийтэд сонирхуулжээ.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.