Булхайцаж байна гэж буруутгагдсан Канадын баг кёрлингээс алт авч, шүүмжлэгчдийг тавлав
Милан Кортинагийн өвлийн олимпод кёрлингийн спортын түүхэнд үзэгдсэн хамгийн том дуулиан дэгдсэн. Тус спортод өрсөлдөж буй Канадын баг тамирчид булхайцаж байна хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал Канадын баг кёрлингийн чулуугаа тавихдаа хуруугаараа түлхэж байна гэж Шведийн баг буруутгажээ. Тус спорт нь тамирчид өөрсдөө булхайцсан явдлаа хэлж, өөрөө өөртөө хариуцлага тооцдог соёлтой юм. Тийм соёлтой учраас хөлбөмбөг, сагсан бөмбөг шиг камер ухрааж үзнэ гэсэн зүйл байдаггүй.
Сошиал орчин дээр явж буй бичлэгүүд дээр үнэхээр л Канадын тамирчин чулууг тавьсныхаа дараа хуруугаараа түлхэж буй нь харагджээ. Чулууг тавьсан тамирчин Марк Кеннеди булхайцаж байна гэж буруутгагдсаныхаа дараа Шведийн багийг телевизийн шууд дамжуулалт дээр хараасан юм. Шведийн баг тэднийг булхайцаж байна гэж мэдсэн тул Шведийн телевизийн камерыг тусгай байрлалд тавьж бичихэд нь Кеннеди чулууг түлхэж байгаа мөч буусан байна. Тэгвэл булхайцаж байна гэж буруутгагдсан Канадын баг бямба гарагт /2026.02.21/ Их Британитай алтан медалийн төлөө өрсөлдөж ялжээ. Канадын Марк Кеннеди медаль авах гэж тавцан дээр гарахдаа баруун нударгаа зангидан өргөсөн байна.
Канадын багийн Брэд Жэйкобс “Бид индэр дээр зогсож, бие биеэ тэврэн, алтан медалиа бариад инээмсэглэж буй дүр тархи та бүхний ой санаанд үүрд тогтох болтугай” гэж шүүмжлэгчдийг доогложээ. Канадын кёрлингийн эмэгтэй баг ч мөн булхайцсан хэмээн буруутгагдсанаа үгүйсгэсэн юм.
Эх сурвалж: AP News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.