НИЙГЭМНийгэм мэдээ

Бүргэдийн баярыг "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгожээ

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулагддаг. Тэгвэл энэ жил "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулахаар болжээ.

Тус баярыг Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас зохион байгуулж байгаа юм. Бүргэдийн баяр ирэх сарын 7-8-нд буюу амралтын өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болох аж.

Түүнчлэн ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Богдхан уулын Жаргалантын аманд байрлах "Чингис Хааны Хүрээ" аялал жуулчлалын цогцолбор руу автобус үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button