Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайн эхэлсэн өдрийн өмнө Унгар ОХУ-д тавих Европын хориг болон Киевт өгөх зээлийг хориглолоо

Унгар улс Европын холбооноос ОХУ-д тавих шинэ хориг болон Киевт олгох 106 тэрбум ам.долларын зээлд хориг тавив. Украины дайн эхэлсэн өдрийн өмнө /2026.02.23/ тус улс ийм алхам хийлээ. Европын холбооны эрх баригчид Унгарын энэхүү үйлдлийг шүүмжилж, үнэнч бус байдлыг харуулж байна гэжээ. Тухайлбал Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста “Европын зөвлөл хамтран гаргасан шийдвэрийг ямар ч гишүүн үгүйсгэх ёсгүй” хэмээсэн байна.

Энэ асуудал Украинаар дамжин Унгар, Словак хоёрт газрын тос хүргэдэг Дружба хоолойтой холбоотой. Нэгдүгээр сарын сүүлээр тэрхүү хоолой дроны цохилтод өртөж ноцтой гэмтэл учирсан. Дроныг ОХУ нисгэсэн гэгдэж байгаа ч Унгар, Словак хоёр газрын тос нийлүүлэлтийг эхлүүлэхгүй байна гэж Украиныг буруутгах болсон юм. Орбан Коста руу захидал бичихдээ “Хоёрдугаар сарын дунд үеэс хойш Украин улс төрийн шалтгаанаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, Дружба хоолойгоор Унгар руу түүхий газрын тос дамжуулахыг сэргээхээс татгалзаж байна” гэжээ.

Киев хоолойн талаар мэдэгдэл хийхдээ яаралтай засварын ажил үргэлжилж байгаа ч ОХУ тасралтгүй бөмбөгдөж буй нь ажлыг хүндрүүлж байна хэмээсэн юм. Дружбагийн оронд Одеса-Броды чиглэлийн хоолойгоор газрын тос нийлүүлэхийг Украин санал болгосон байна.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв зөв

Холбоотой мэдээ

Back to top button