Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Э.Билгүүнд ял оноох шүүх хурал өнөөдөр болно
Корнеллийн их сургуульд суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн нь нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэж тогтоогдсон.
Түүнийг 2024 оны есдүгээр сард хэрэгт холбогдуулан баривчилж, хэрэг нь Нью-Йорк мужийн Томпкинс Каунтигийн тангарагтны шүүхээр хэлэлцэгдсэн билээ. Шүүх хурал долоо хоног үргэлжилж, 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд түүнийг гэм буруутай гэх шийдвэр гарсан.
Прокурорын газрын мэдээлснээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийн ноцтой байдлаас шалтгаалан нийт 25 хүртэлх жилийн хорих ял оноох магадлал өндөр байна. Тодруулбал, хүчингийн хэрэгт 5-аас 25 жил, орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд 3.5-аас 15 жилийн ял төлөвлөгддөг аж. Түүнчлэн ял эдэлж дууссаны дараа АНУ-ын "Бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэл"-д насан туршдаа бүртгэгдэхээс гадна албадан гаргах процесс яригдах нөхцөл үүсээд буй.
Энэ удаагийн шүүх хурал нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг дэнслэх бус, харин түүний ялын хугацааг шүүхээс тогтоох юм.
Э.БАЯНМӨНХ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud