Ши Жиньпиний эрин үе: Ардын Чөлөөлөх Армийн "их цэвэрлэгээ"-нд 100 гаруй генерал, офицер өртсөн нь дөнгөж эхлэл
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дотор өрнөж буй улс төр, сахилгын цэвэрлэгээ нь олон улсын ажиглагчдын төсөөлж байгаагаас ч гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй юм. Сүүлийн ж илүүдэд авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах зэргээс болж олон арван өндөр албан тушаалтан шалгагдаж, огцроод зогсохгүй зарим нь ял шийтгэгдсэн.
Гаднаас нь харахад авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд явагдаж буй арга хэмжээ юм шиг авч үнэндээ Хятадын Коммунист Намын удирдлага армийг улс төрийн хувьд бүрэн хяналтдаа байлгах, дээд түвшний удирдлагын үнэнч байдлыг баталгаажуулах төлөвлөгөөний ердөө нэг хэсэг гэж харж болно.
Ерөнхийлөгч, Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин эрх мэдэлд хүрснээс хойш армийн шинэчлэл, авлигын эсрэг хатуу бодлогыг хэрэгжүүлж буй. Түүний удирдлага дор хэд хэдэн генерал, тэр дундаа зэвсгийн худалдан авалт, пуужингийн хүчин чадал, стратегийн дэмжлэгтэй холбоотой албан тушаалтнууд шалгагдсан нь армийн хамгийн чухал хэсгүүдэд цэвэрлэгээ хийгдэж байгааг харуулав.
Тухайлбал, пуужингийн хүчний дээд удирдлагын өөрчлөлт онцгой анхааралт татна. Энэ нь Хятадын цөмийн болон алсын тусгалтай пуужингийн чадавхид хамаарах тус улсын батлан хамгаалахын хамгийн эмзэг хэсгүүдийн нэг юм. Ийм өндөр түвшний солилцоо, шалгалтууд нь зөвхөн хувь хүний асуудал бус институцын хэмжээнд итгэлцэл, хяналтын асуудал үүссэн болохыг илтгэж буй.
Олон улсын шинжээчид ихэнхдээ энэ процессыг эрх мэдлийн төлөөх тэмцэл, фракцуудын зөрчилтэй холбон тайлбарладаг ч угтаа энэ нь далайцаар нь авч үзвэл армийг орчин үеийн дайн байлдаанд бэлтгэх, технологийн шинэчлэл хийх, намын хяналтыг улам бэхжүүлэх гэсэн давхар зорилгуудыг агуулж байгаа хэрэг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын удирдагч Ши Жиньпин өөрийн улсын армийн дотор улс төрийн тэмцлийг өрнүүлж, Ардын Чөлөөлөх Армид урьд хожид байгаагүй цэвэрлэгээ хийсэн.
Ингэхдээ Хятадын улс төрийн тогтолцооны хаалттай, ил тод бус шинж чанараас шалтгаалан эдгээр цэвэрлэгээ ямар системтэйгээр хийгдсэн болох цогц мэдээлэл, дүн шинжилгээ огт байхгүй.
Тэгэхээр далд мэдээллүүдээс харвал, 2022-2026 оны хооронд 65 орчим офицер алга болж, армийн хоёр адмирал буюу Ву Гуо Хуа, Ван Жэнь нар 2023 болон 2025 онд амиа алдаж, 22 генерал ажил үүргээсээ халагдаж, 14 генерал Хятадын Коммунист Намаас хөөгдсөн байдаг. Улмаар армийн цэвэрлэгээг хийхдээ тусгай сан байгуулж, мэдээллийг нь нэгдсэн сан руу төвлөрүүлжээ. Уг санд 2022 оноос хойш армийн цэвэрлэгээнд өртсөн байж болзошгүй ойролцоогоор 100 гаруй цэрэг, армийн өндөр албан тушаалын генерал, офицер, дэслэгч генерал цолтнуудын мэдээлэл багтсан байна. Үүнээс доош цолтой албан тушаалтнуудын талаарх нээлттэй мэдээлэл хязгаарлагдмал. Эндээс харвал хэдхэн генералыг үлдэн хөөсөн асуудал биш бөгөөд илүү гүн гүнзгий үйл ажиллагаа явагдсан байв.
2012 онд төрийн эрх мэдэлд гарсныхаа дараа Ши Жиньпин цэргийн дээд удирдлагуудын хүрээнд олон удаагийн үе шаттай цэвэрлэгээ явуулсан. Үүнийгээ Ши Жиньпин тайлбарлахдаа авлига цэргийн шинэчлэлийн хөтөлбөрт нь саад болж байна хэмээсэн. Эрх мэдлийнхээ эхний таван жилд тэр Цэргийн Төв зөвлөл хоёр дарга байсан Гуо Бошянь болон Шю Чайхоу нарыг албан тушаалаас нь авч хаясан. Мөн тухайн үед алба хашиж байсан Фан Фэнхуй, Жан Яанг нарыг мөн огцруулсан юм.
2023 онд мөн л томоохон цэвэрлэгээ хийх давалгааг эхлүүлж өмнөхөөсөө ч илүү зоримог, өргөн цар хүрээг хамруулав. Сүүлийн жилүүдэд Цэргийн төв зөвлөлд зургаан гишүүнийг цэвэрлэсэн нь Батлан хамгаалын сайд асан Вэй Фэнхэ, Ли Шанфу, зөвлөлийн дэд дарга Хи Вэйдон, мөн зөвлөлийн Улс төрийн газрын дарга Мяо Хуа, Нэгдсэн штабын дарга Лью Жэнли, зөвлөлийн ахлах дэд дарга Жан Юшиа нар юм.
Эдгээр удирдагчдыг огцруулснаар Ардын Чөлөөлөх Армийн дээд командлал үндсэндээ нурж, 2025 оны сүүлээр дэд даргаар Жан Шэньминээс өөр генерал Цэргийн Төв зөвлөлд үлдээгүй. Энэ зөвлөлийн хүрээний цэвэрлэгээ нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан ч үйл явцын ердөө өнгөн хэсэг нь юм. Стратегийн олон улсын судалгааны төвийн мэдээллээр 2022 оноос хойш 36 генерал, дэслэгч генерал албан ёсоор уг армийн цэвэрлэгээнд өртжээ.
Мөн 65 офицер цэвэрлэгээнд өртөж сураггүй алга болсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Үнэлгээг гаргахдаа томоохон, чухал арга хэмжээнүүдэд огт оролцоогүй байдалд тулгуурлан гаргасан аж. Ингэхээр цэвэрлэгээнд өртөгсдийн тоо 101 бөгөөд энэ нь өмнө төсөөлж байсан болон олон нийтэд ил харагдсан хэсгээс өргөн цар хүрээтэйг илтгэж буй юм.
2023-2024 онд нийт 19 ахлах тушаалын офицер албан ёсоор цэвэрлэгээнд өртөж, албан ёсны тайлбарт ихэвчлэн авлигын хэргийг шалтгаан болгож байсан ч ажиглагчид үүнээс өөр хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байв. Тухайлбал, удирдлагад үнэнч эсэх, албан үүргийн гүйцэтгэлийн байдал, армийн удирдагчдад өөрсдийг нь ивээж тэтгэсэн байдал, эрх мэдлийн бааз суурь бий болгосон байдал, армийн доторх фракц хоорондын тэмцэл зэрэг асуудлууд үүний цаана бий гэж таамагладаг.
2025 онд цэвэрлэгээ илүү хүчийг авч, 15 генерал албан ёсоор өртсөний 9 нь Хятадын Коммунист Намаас хөөгдсөн бол 6 нь албан тушаалаасаа шууд чөлөөлөгдсөн. Түүнчлэн шалгагдаж болзошгүй болон цэвэрлэгээнд өртсөн генералуудын тоо огцом нэмэгдэж, чухал арга хэмжээнүүдэд оролцоогүйд нь тулгуурлан тооцоолбол 46 генерал "сураггүй болсон"-д тооцогдож байна. Сүүлд гэхэд л Хятадын Коммунист Намын хуралд албан ёсоор хөөгдсөн гишүүдээс гадна 14 генерал, 5 дэслэгч генерал огт оролцоогүй нь олны анхаарлыг мөн татаад амжсан.
2020 оноос хойш Ши Жиньпин өөрийн биеэр нэр дэвшүүлсэн гурван одтой 35 генерал, 32 адмиралаас мөн шалгагдсан бөгөөд 29 нь цэвэрлэгээнд өртсөн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл Ши Жиньпин өөрөө дэвшүүлсэн генералуудаа ч шалгалтад оруулж, түүний шаардлага асар өндөр байгаа нь үүгээр харагдаж буй юм. Зөвхөн гурван генерал л шалгалтад өртөлгүй үлдсэн бөгөөд нэг нь эрүүл мэндийн шалтгаантай нас барж, үлдсэн хоёр нь 2025 оны 12-р сард Ши Жиньпин өөрөө дэвшүүлсэн генералууд байна.
Хяналт, шалгалт хэдэн сар, жил хүртэл сунжирдаг тул одоо ажиллаж буй цэргийн албан тушаалтнууд ойрын саруудад албан ёсоор хөөгдөх нөхцөл ч бий болж магадгүй. Ялангуяа Төв хорооны гишүүн эсвэл орлогч гишүүн статустай Ардын Чөлөөлөх Армийн албан тушаалтнуудад илүү хамаатай юм. Учир нь тэдэнд сахилгын арга хэмжээ авахын тулд хэргийг Төв хорооны Бүгд хурлаар хэлэлцдэг.
Түүнчлэн, зөвхөн гурван одтой генералуудаас хязгаарлалгүй авч шзвэл Ардын Чөлөөлөх Армийн ахлах удирдлагад нийт 176 орон тоо, албан тушаал бий. Нэг албан тушаалыг давхар хашдаг хүмүүсийг хасч тооцвол мэдээллийн санд багтсан цэвэрлэгээнд хамрагдсан байж болзошгүй хүмүүс нь Ардын Чөлөөлөх Армийн удирдах албан тушаалтнуудын 52 хувийг эзэлж байгаа юм. Ийм өргөн цар хүрээтэй цвэрлэгээ нь Ардын Чөлөөлөха Армийн хэн ч халдашгүй, хэн ч хамгаалагдсан байж чаддаггүйг харуулж буй.
Ши Жиньпин өөртэй нь болон эцэгтэй нь олон жилийн турш ойр байсан, гэр бүлийн хүрээний ойр харилцаатай байсан хүмүүсээ ч уг цэвэрлэгээнд хамруулсан. Үүний жишээ нь Жан Юшиа юм. Тэтгэвэрт гарсан нь ч цэвэрлэгээнээс хамгаалагдах үндэслэл болоогүй байдаг.
Ардын Чөлөөлөх Арми нь Агаарын цэрэг, Хуурай замын цэрэг, Тэнгисийн цэрэг, Пуужингийн хүчин гэсэн үндсэн төрлүүдтэй. Тус бүртээ дэмжих дөрвөн хүчин болон командлагч, улс төрийн комиссараар удирдуулдаг. Дэд командлагч, улс төрийн дэд комиссар зэрэг албан тушаалууд мөн нэмэгдэхээр ахлах удирдлагын орон тоо маш том. Ардын Чөлөөлөа Армийн харьяа байгууллагуудын нийт 15 газар, алба, комисс болон нэгдсэн ажиллагааны командлалын төв мөн багтдаг.
Ингээд харахаар Ши Жиньпинийн эрин үед Ардын Чөлөөлөх Армийн их цэвэрлэгээ нь ердөө хэдхэн генералыг халж, сэлгэх тухай бус түүний үе шаттайгаар эхлүүлсэн үйл ажиллагаа дөнгөж явагдаж буй нь энэ аж.
Үргэлжлэл бий...
Ц.ТАМИР
Холбоотой агуулгын дэлгэрэнгүйг дараахаар уншина уу








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд бол гоожуураас бусад нь бүгд хулгайч буудуулна
Хөөөөх
Энэ мэдээ уншаад олон бодол төрлөө, яг юу болохыг илүү тодорхой тайлбарлаад өгвөл сайн байна гэж бодож байна, олон талын мэдээлэл хэрэгтэй шүү
Ene medeeg unshaad nadad ih bodol torloo, todorhoi tailbar bolomjtoi bol heden uudiig neheleed uguh hvsehtei baina
Би энэ асуудлыг эндээс л анх мэдлээ, одоо илүү их эх сурвалж үзмээр байна, хэн нэгэн нэмэлт мэдээлэл хуваалцах уу
Bi eniig anhaaral taylbarlah hun bnu, olon yamar neelttei medeelel bhgui uchraas ene asuultiin talaar asuuh hvn bnuu
Жишээлбэл иймэрхүү үед хэн гэдэг хүмүүс хариуцлагатай гэдгийг тодруулж өгмөөр байна, ер нь олон зүйл ойлгомжгүй байгаа шүү
Jishee ni yamar arga hemjee avah ni chuhal, ard irgediin talaar ogt helsen medee baihgui tul l ih sanaa zovdog
Олон жил ийм зүйл тохиолдсон гэж бодохоор гүн сэтгэл зовниж байна, ар гэрийнхэнд нь хүнд байдал болдог байх даа
Olon hun ene asuultiig harj bga bolovch todorhoi barimttai medeelel heregtei, omnoos n ymarch tailbar oldohgui baina
Би зүгээр л жирийн иргэн, энэ бүхний цаана яг юу нөлөөлж байгааг олж мэдмээр байна, та бүхэн өөрсдийн бодлыг хуваалцаарай
Bi tsaashid ene asuudliig anhaaraaar hargalzah estoi gej bodoj bn, neg negnees medeellel avch zuvhun medeeneer shyldah heregtei
Монголд их цэвэрлэгээ хэрэгтэй бна даанч их цэвэрлэгээ хийх хүн өөрөө хулгайч мафийн толгойлогч
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энд тэндгүйй тагнуулч болж бгаа гэж хөөррсөн залуус олон болж дэ