Г.Занданшатарт зөвлөх үедээ ЦЕГ-аас цалинжсан гэх Ж.Болд 2022 оноос хойш ХОМ мэдүүлсэнгүй
Хоёр дахиа ЦЕГ-ын даргаар томилогдсон Ж.Болд Ерөнхий сайдын ахлах зөвлөх албан тушаалын дэслэлд Төрийн ордны хоёрдугаар давхарт танхимын тэргүүнийхээ яг хажууд албан өрөөтэй байв. Улмаар ЦЕГ-ын дарга болсныхоо дараа өрөөгөө суллаж нүүсэн юм.
Сүүлд ЦЕГ-ын даргын ажлаа өгсөн шалтгаан: 2020 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдож очсон тэр эрүүл мэндийн шалтгаан гэх тайлбартайгаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үе буюу 2023 онд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ MCS-тэй толхиолцож байсан үе бөгөөд улс төр дэх тэдний төлөөллийг шахаж байсан цаг хугацаатай яв цав таардаг.
Харин 2025 онд Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа өөрийн зөвлөхөөр түүнийг татаж авчирсан.

Гэтэл өчигдөр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Ж.Болд генерал ЦЕГ-ын даргын ажлаа өгсөн ч, цагдаагаас цалин, нийгмийн даатгалаа төлүүлж байсан. Тэр үедээ Засгийн газарт туслаад ажиллаж байсан учраас Төрийн ордонд өрөө гаргаж өгсөн. Ерөнхий сайдын зөвлөхөөр Ж.Болдыг томилсон бичиг байхгүй. Тиймээс улс төрийн албан тушаал хашиж байгаагүй гэсэн үг" гээд хэлчихлээ.
Ерөөс улс төрийн албан тушаалтан ЦЕГ-ын дарга болох нь өөрөө хуульд нийцэхгүй. Бас ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр ЦЕГ-аас цалинжаад, Г.Занданшатарт туслаад явсан гэвэл ч хуульд харшилна. Хачирхалтай нь дээрх хоёр тохиолдлын аль нь ч бай Төрөөс цалинжсан л бол ХОМ-ээ мэдүүлж, хаана ажиллаж буйгаа ч мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ЦЕГ-аас цалинждаг гэх Ж.Болд 2022 оноос хойш ХОМ мэдүүлээгүй байна.

Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг нь нягталж үзэхэд хамгийн сүүлд 2022 онд,
- Өөрийн орлого 73 сая
- Гэр бүлийн орлого 7.2 сая
- 835 саяар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой
- 64 саяар үнэлэгдэх малтай
- 15 саяар үнэлэгдэх газартай
- 77.5 сая төгрөгийн хадгаламжтай
- "Женкотур бюро" ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ асуудлыг уншихаар ер нь төрийн албан тушаал гэж яг ямар статустай байдаг юм бол гэж бодогдохоор байна Цагдаагаас цалин аваад өөр газар ажиллаж байсан бол тэрийг нь албан ёсоор тайлбарлах ёстой шүү дээ олон нийтэд ойлгомжтой мэдээлэл хэрэгтэй
Ene bol zugeer neg hunii tuuh bish sanagdaj baina manaid er n tom alban tushaal ezemshij baisan humuus deer iim budliantai asuudal ih garch irdeg ter bolgond todorhoi tailbar uguh heregtei
ХОМ мэдүүлэх үүрэгтэй хүн хэдэн жил мэдүүлээгүй байна гэдэг чинь өөрөө том асуудал шүү жирийн төрийн албан хаагч ингэвэл шууд хариуцлага хүлээнэ
Bi law ene medeeg unshaad neg yum oilgoson manaid huuli durem baidag ch gehdee zarim humuust bol ooroor heregjuuldeg yum shig sanagdaj baina
Төрийн ордонд өрөөтэй байсан хэрнээ албан ёсны томилгооны бичиг байхгүй гэдэг их сонин сонсогдож байна иймэрхүү асуудал дээр л хүмүүсийн итгэл алдардаг
Hervee tsagdaagaas tsalin avch baisan ni unen bol ter hugatsaand yag yamar ajil hiij baisniig ni todorhoi bolgoh heregtei shuu ard irged asuuh erhtei
Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэж байсан хүн дараа нь өөр албан тушаалд ажиллаад явж байгаа нь хүмүүсийн хувьд эргэлзээ төрүүлэхээр л зүйл байна
Хүрэлсүхэд очиж мөргөөд нөгөөх за яахав харж үзьe энтр
Ene asuudliig zugeer neg uls turiin heruul bolgoj orhih bish huuliin baiguullaguud ni shalgaj todorhoi hariu uguh heregtei gej bodoj baina
Ж.БОЛД БОЛ ШУДАРГА МАШ САЙН ЦАГДААГИЙН УДАРДАГЧ. ТЭР ОДОО ТОМ ТОМ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛСЭН ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА ТИЙМ БОЛОХООР ХУЛГАЙ НАРЫН ШЭЭС ГООЖИЖ БАЙНА
Ж.БОЛД БОЛ ШУДАРГА МАШ САЙН ЦАГДААГИЙН УДАРДАГЧ. ТЭР ОДОО ТОМ ТОМ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛСЭН ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА ТИЙМ БОЛОХООР ХУЛГАЙ НАРЫН ШЭЭС ГООЖИЖ БАЙНА
нүүрснийхэний шээс гоожоод цагдааруу дайрч байна
МӨНГӨ УГААСАН ХЭРГҮҮД ИРЛЭХ ГЭЭД ЦАГДААРУУ ДАЫРААД БАЙГАА БОЛОЛТОЙ
БИ ХЭНТИЙН ХҮН БАЙНА Ж.БОЛД ШИГ ШУДАРГА ЧАДВАРТАЙ ХҮН ХОВОР ШҮҮ. УДМААР НЬ МЭДЭХИЙН ХУВЬД ХЭЛЧИХЬЁ
Төрийн албаны хууль илт зөрчсөн юм хийсэн байхад тэрийг нь хээв нэг байх ёстой юм мэт солиороод зогсож байгаа тэр дэд сайданцар гар нь наад даргатайгаа хөтлөлцөөд зайлаач
Бүү атаарх азтай хүн юмдааа
Ж.БОЛД БОЛ ШУДАРГА МАШ САЙН ЦАГДААГИЙН УДАРДАГЧ. ТЭР ОДОО ТОМ ТОМ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛСЭН ЯЛЛАХ ГЭЖ БАЙНА ТИЙМ БОЛОХООР ХУЛГАЙ НАРЫН ШЭЭС ГООЖИЖ БАЙНА
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus