Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ 2014 оноос хойш анх удаа өвлийн паралимпээс медаль хүртлээ

Кортина д’Ампеццо хотод болж буй паралимпийн наадмаас ОХУ-ын Варвара Ворончихина, Алексей Бугаев нар уулаас цанатай буух төрөлд тус тус хүрэл медаль авсан байна. Энэ нь ОХУ 2014 оноос хойш анх удаа өвлийн паралимпээс медаль хүртсэн тохиолдол байв.

Украины дайны улмаас Милан Кортинагийн өвлийн олимп Оросын тамирчдыг улсаа төлөөлж бус хувиараа оролцохыг л зөвшөөрсөн. Тэгвэл Олон улсын паралимпийн холбоо ОХУ-ын зургаа, Беларусийн дөрвөн тамирчныг үндэснийхээ далбаан дор өрсөлдөхийг зөвшөөрсөн байна. Энэ шийдвэр нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Украин зэрэг долоон улс баасан гарагт /2026.03.06/ болсон паралимпийн нээлтийн ёслолыг бойктолжээ. Харин зарим үзэгчид Оросын тамирчид гарч ирэх үед эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

23 настай Ворончихина 2014 оноос хойших ОХУ-ын анхны медалийг хүртсэнийхээ дараа улсынхаа далбаан дор өрсөлдөх үнэхээр утга учиртай зүйл байлаа гэжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button