Нийгэм мэдээ

Үйл явдал: “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шагнал гардуулах ёслол болно

Өнөөдөр болох үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

09:30 цагт: Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног үйл ажиллагааны нээлт Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно.

11:00 цагт: 9 дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн Тулаан, 11 дэх удаагийн Паратаеквондогийн УАШТ-ий хэвлэлийн хурал МҮОХ-нд болно.

11:00 цагт: “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шагнал гардуулах ёслол Галлериа Улаанбаатар төвийн Өргөө танхимд болно. 

12:00 цагт: Ж.Батмөнх агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх "Ардчиллын өглөө" аяны талаар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: “Tourism week-2026” үндэсний чуулган Төрийн ордны Их монгол танхимд болно.

  • “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
  • “Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
  • "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 
  • "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна. 
  • "Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 
Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button