Гадаад мэдээДЭЛХИЙ

Рианнагийн гэр рүү гал нээсэн эмэгтэйг баривчилжээ

АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллс дэх Рианнагийн гэр рүү хэд хэдэн удаа гал нээсэн эмэгтэйг цагдаа нар баривчилжээ. Лос Анжелес хотын цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ ням гарагт /2026.03.08/ орон нутгийн цагаар 13:20 минутад тус хэрэг гарсан гэсэн юм. Сэжигтэн болох 30-аад насны эмэгтэй 5-7 удаа гал нээсэн байна. Сум байшингийн хаалгыг онож гэр рүү нэвтрээгүй юм. Хэргийн улмаас хүн бэртсэн асуудал гараагүй байна.

Рианна хамгийн сүүлд 2016 онд “Anti.” нэртэй цомгоо гаргаж байсан. Тэрбээр өнгөрсөн жил мэдэгдэл хийхдээ “Дараагийн цомгоо хэрхэн хиймээр байгаа гэдгээ би олсон. Сайн уран бүтээлүүд болно гэж бодож байна” гэжээ. Мөн Рианна өнгөрсөн жилийн есдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button