Пакистан Кабулын эмнэлэгт цохилт өгсний улмаас 400 хүн амь үрэгдсэн гэж Афганистан мэдэгдлээ
Афганистан, Пакистан хоёр хилийн бүс дээрээ дайтаж эхлээд гурван долоо хонож байна. Тэгвэл Афганистан даваа гарагт /2026.03.16/ мэдэгдэл хийхдээ Пакистан нийслэл Кабулд байрладаг нэгэн эмнэлэгт цохилт өгсний улмаас 400 хүн амь үрэгдсэн гэжээ. Афганистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хамдулла Фитрат Х дээр мэдэгдэл хийхдээ, Кабулд даваа гарагийн орон нутгийн цагаар 21:00 орчим цохилт өгсөн гэсэн байна. Үүний улмаас хоёр мянган ортой эмнэлгийн байгууламжийн ихэнх хэсэг нь сүйдэж, 400 гаруй хүн амь үрэгдэн 250 хүн шархадсан гэж тэр хэлжээ.
Хоёр тал хил дээр гал солилцсон гэж Афганистаны тал мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа уг цохилтийг өгсөн байна. Афганистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид Пакистаныг эмнэлэг, энгийн иргэдийг объектод цохилт өгч хүмүүсийг айлгахыг оролдож байна гэж буруутгажээ. Тэр “Бид энэ гэмт хэргийг хатуу буруушааж, бүх хүлээн зөвшөөрөгдсөн зармыг зөрчин хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байна” хэмээсэн юм.
Пакистаны Ерөнхий сайд Шэхбаз Шарифын хэвлэлийн төлөөлөгч Монсарраф Зайди уг мэдэгдлийг үгүйсгэж, Кабул дахь ямар ч эмнэлгийг онилоогүй гэжээ.
Эх сурвалж: Associated Press














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.