Ираны дайны улмаас АНУ бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2026.03.18/ бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Тус банкны бодлого боловсруулагчид инфляцын түвшин хүлээлтээс өндөр байгаа явдал, хөдөлмөрийн зах зээлээс ирж буй холимог тоо мэдээлэл болон Ираны дайны улмаас бодлогын хүүгээ 3.5-3.75 хувьд барихаар шийдвэрлэсэн байна. Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) 11:1 саналын харьцаатай хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.
Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн Ираны дайнтай холбогдуулан зах зээлд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Дайны улмаас Ормузын хоолой хаагдаж, дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордооны үнэ өсөөд байгаа билээ. Үүний улмаас АНУ-д инфляцын түвшин ХНС-гийн зорилтот 2 хувиас өндөрт байх эрсдэл тулгараад байгаа аж. Тодорхойгүй нөхцөл байдал өндөр байгаа ч бодлого боловсруулагчид бодлогын хүүг бууруулна гэж найдаж буйгаа дахин илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бодлогын хүүг бууруулахыг шаардаж, ХНС-гийн дарга Жером Пауэл руу хэд хэдэн удаа хувь дайралт хийсэн. Гэхдээ тэр Израилын хүслээр дайн эхлүүлж, зах зээлд тогтворгүй байдал үүсгэснээрээ бодлогын хүүг бууруулах замыг улам хүндрүүллээ.
Эх сурвалж: CNBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.