Израил Ираны байгалийн хийн үйлдвэрт цохилт өгсний дараа газрын тосны үнэ 110 ам.доллар давжээ
Израилын зэвсэгт хүчин лхагва гарагт /2026.03.18/ Ираны Өмнөд Парс байгалийн хийн талбарт агаарын цохилт өгчээ. Цохилтын дараа Ираны Хувьсгалт гвард Катар, Саудын Араб, АНЭУ-ын газрын тос, байгалийн хийн дэд бүтэц рүү халдана гэж анхааруулсан юм. Хувьсгалт гвард ингэж мэдэгдэл хийснийхээ дараа Катарын Рас Лаффан байгалийн хийн байгууламжид цохилт өгсөн байна. Уг хоёр явдалтай холбогдуулан Брент маркийн газрын тосны үнэ таван хувиар нэмэгдэж баррель нь 110 ам.доллар давжээ. Одоогийн байдлаар Брент маркийн газрын тос 112 ам.доллароор арилжиж байна.
Өмнөд Парс байгалийн хийн талбар нь дэлхийн хамгийн их нөөцтэй орд юм. Иран олборлосон байгалийн хийнийхээ багахан хувийг экспортолдог. Өөрөөр хэлбэл Израилын цохилт дайнд оролцоогүй энгийн иранчуудад хамгийн их нөлөөлөх үр дагавартай гэсэн үг. “AJ Bell” фирмийн санхүүгийн шинжилгээний хэлтсийн дарга Данни Хьюсон Иранд цохилт өгч, Хувьсгалт гвард хариу арга хэмжээ авсан нь нөхцөл байдлыг нэмж хурцдуулан газрын тосны үнийг өсгөлөө гэжээ. Тэр “Ормузын хоолой нээгдэх шийдэлд хүрэхэд нэлээд хол харагдаж байгаа учир энэ асуудал дээр эрчим хүчний зах зээл тогтворгүй хэвээр байх магадлалтай” хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирэх нэг жилд ёстой муугаа үзнэ шүү энэ дэлхий.