Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайны улмаас БНХАУ дотооддоо шатахууны үнийг өнөөдөр нэмэх төлөвтэй байна

АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас дайн дэгдэж, дэлхий даяар эрчим хүчний хямрал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд шатахууны хэрэглээ болон борлуулалтыг хязгаарлах арга хэмжээ аваад буй. БНХАУ хоёр долоо хоногийн өмнө дизель, бензин, нисэх онгоцны түлш экспортлохыг хориглож, газрын тос боловсруулагч компаниудаа өмнө нь хийсэн нийлүүлэлтийн гэрээгээ цуцлахыг уриалсан юм.

Тэгвэл “Global Times” агентлаг мэдээлснээр БНХАУ дотоодын бензин, дизель түлшний үнийг өнөөдөр /2026.03.23/ нэмэх төлөвтэй байгаа аж. БНХАУ ажлын арван хоног тутам дотоодын түлшний үнэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд үнэ өөрчилдөг.

Одоогийн үнэ тогтоох мөчлөг гуравдугаар сарын 9-нд эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ажлын арван хоног өнгөрч, БНХАУ өнөөдөр түлшний үнэд өөрчлөлт хийх эсэхээ мэдэгдэнэ гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нөөс хойш газрын тосны үнэ үнэ огцом өссөн. Тодруулбал гуравдугаар сарын 19-ний байдлаар боловсруулаагүй газрын тосны жишиг үнэ 45.21 хувиар өөрчлөгджээ. Үүнтэй холбогдуулан боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний (дизель, бензин) үнийн дээд хязгаар тонн тутамдаа 2000 юань орчмоор өсөхөөр байна. Шинжээчдийн үзэж үнийн өсөлт тонн тутамдаа 2200 юаньд хүрч магадгүй аж.

Харин литр тутамд тооцвол, АИ-92 бензин 1.73 юань, АИ-95 бензин 1.83 юань, дизель түлш 1.87 юаниар тус тус өсөх төлөвтэй байна. Хэрэв үнэ ийм түвшинд өөрчлөгдвөл, БНХАУ-д АИ-92 бензиний үнэ нэг литр нь 9 юаниас давж магадгүй юм. Ингэснээр 50 литрийн банк дүүргэхэд 86.5 юань илүү төлөхөөр байна гэж “CCTV” тооцоолжээ.

Үүнтэй холбогдуулан БНХАУ дахь интернэт хэрэглэгчид шатахууны үнэ их хэмжээгээр өсөх гэж байгаа талаар мэдэгдэл хүлээн авах болсон байна.

2026 оны эхэлснээс хойш БНХАУ дотооддоо боловсруулсан түлшний үнэд таван удаа дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээ хийсний үр дүд дөрөвт нь үнэ өсгөж, нэг хэвээр үлдээсэн байна. “CCTV”-ийн мэдээлснээр, бензиний үнэ 2025 оны эцсийнхтэй харьцуулахад тонн тутамдаа 1160 юаниар өсжээ. Харин дизель түлшний үнэ 1120 юаниар нэмэгдсэн юм.

CCTV-ийн мэдээлсэн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн /2026.03.18/ байдлаар АИ-92 бензиний зах зээлийн дундаж үнэ тонн тутамдаа 9479 юань байжээ. Энэ нь өмнөх мөчлөгөөс 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Дизель түлшний үнэ тонн тутамдаа дунджаар 7977 юань болж, 15.9 хувиар өсжээ.

Эх сурвалж: Global Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Хаха орсооол муулдаг ирлииз хулиизууд орос монголд ямар хэрэгтэй ойлгоо байлгүй

ган
ган

Хятадад 1 л А92 бензин 4500төг орчим болж өсвөл манайд яах бол аягүйдвэл 5000 болох байх шүү. Гэхдээ оросын талтай гэрээ байгуулж үнэ тохиролцсон нь үнэн бол 2027 он хүртэл үнэ өсөхгүй байх. Энэ тухай нөгөө алдарт Дамдинням хэлсэн болохоор гайгүй байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button